Электрон ном #93: Macromedia Dreamweaver 8 анхан шатны хичээл

Macromedia Dreamweaver 8-г хэрхэн хэрэглэхийг зураг, текстээр тайлбарласан анхан шатны хичээлийг орууллаа.

Энэ хичээлийг Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас бэлтгэн гаргасан юм.

Татах (татаж авах):    Macromedia Dreamweaver 8 анхан шатны хичээл

Электрон ном #92: MS-Word 2007 анхан шатны хичээл

MS-Word 2007-г хэрхэн хэрэглэхийг зураг, текстээр тайлбарласан анхан шатны хичээлийг орууллаа.

Энэ хичээлийг Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас бэлтгэн гаргасан юм.

Татах (татаж авах):         MS-Word 2007 анхан шатны хичээл

Электрон ном #91: MS-Excel 2007 анхан шатны хичээл

MS-Excel 2007-г хэрхэн хэрэглэхийг зураг, текстээр тайлбарласан анхан шатны хичээлийг орууллаа.

Энэ хичээлийг Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас бэлтгэн гаргасан юм.

Татах (татаж авах):        MS-Excel 2007 анхан шатны хичээл

Электрон ном #90: Б.Бат-Отгон, Г.Батдэмбэрэл-Электроникийн үндэс

Татах (Татаж авах):      Б.Бат-Отгон, Г.Батдэмбэрэл-Электроникийн үндэс

Электрон ном #89: MS-Excel сурах бичиг

Excel нь өргөн хэрэглээний Microsoft Office багц програм хангамжийн бүрдэлд ордог, spreadsheet буюу хүснэгтэн мэдээлэл боловсруулах зориулалттай, Windows үйлдлийн системийн програм юм. Компьютертэй харьцагч хүн бүр, Excel програмыг эдийн засаг, санхүүгийн математик тооцоо хийхэд ашигладаг гэдгийг мэдэх байх.

Ийм төрлийн үйл ажиллагаанд зориулагдсан програм хангамжуудын зах зээлийн бараг 90%-ийг өнөөдөр Excel дангаараа эзэгнэж байна. Тэгвэл Excel бол бас физик, математик зэрэг шинжлэх ухааны салбарт болон инженерийн тооцоонд хэрэглэхэд тун тохиромжтой хүчирхэг програм хангамж юм гэдгийг хэлэх хэрэгтэй. Уг програмыг ийнхүү үнэ цэнэтэй болгож буй зүйлс нь түргэн шуурхай тооцоо хийдэг, өгөгдлийн график дүрслэлийг байгуулах өргөн боломжуудтай, олон тооны дотоод (built-in) функцууд, програмчлах систем (VBA) гэх мэтийг агуулсан, өгөгдлийн сантай харьцаж ажиллах чадвартай байдаг зэрэг олон үзүүлэлт юм.

Татах (Татаж авах):       MS-Excel сурах бичиг

Электрон ном #88: Adobe Illustrator-CS өөрөө сурах бичиг

Adobe Illustrator-CS програм нь хэвлэлийн эх бэлтгэх програмуудын нэг юм. Сүүлд шинээр гарч ирсэн маш их шинэлэг бусад програмаас олон давуу талуудтай, энэ програмаар хүссэн хэмжээ, хэлбэр, өнгө, дизайнаар хэвлэлийн эхийг бэлтгэх боломжтой юм.

Adobe Illustrator энэ програм нь вектор дүрслэлийн хаан програм юм. Анх 1986 онд тэр үедээ график дүрслэлийн салбарт хувьсгал хийсэн. Хамгийн анхны хувилбар болох Adobe Illustrator-1.1 нь Macintoch үйлдлийн системд зориулагдан гарч байжээ. Үүнээс хойш үсрэнгүй хөгжсөөр бидний өргөн хэрэглэдэг Windows үйлдлийн системд зориулагдсан шинэ хувилбар болох Adobe Illustrator-4.0 нь 1997 онд гарч Adobe Illustrator-10 2002 оны дэлхийн шилдэг програмаар шалгарчээ байжээ.

Энэхүү өөрөө сурах бичгийг ашиглан компьютер дизайны үндсийг сурсан та бүхэнд ирээдүйд үргэлж тэргүүлж явахыг хүсэж дизайны ертөнцөд гарамгай сайн амжилт гаргахыг ерөөе.

Татах (Татаж авах):            Adobe Illustrator-CS өөрөө сурах бичиг

Электрон ном #87: Indesign өөрөө сурах бичиг

Lay-Out гэж юу вэ?

Lay-Out-ийн үндэс нь эмх цэгц зохион байгуулалт.

Дизайны ертөнцөд Лэй-аут гэдэг үг нь хэвлэл, сэтгүүл, танилцуулга, зурагт хуудасны дизайн, график дизайн гэсэн талаас, интерьер дизайн, дэлгэцний дизайн, архитектур зэрэг орон зайн өргөн ухагдахуун билээ. хэвлэлийн мэдлэг, ном хэвлэлийн конструктор, материалын болон шугам зургийн мэдлэг зэрэг бүхий л салбарын мэргэжлийн мэдлэг хрэгцээтэй.

Гэхдээ бүр их хэцүү гэж ойлгох хэрэггүй. Жишээлбэл өрөөний байрлал, тавилгаа өөрчлөх гэдэг нь мөн л лэй-аут юм. төрөлжүүлж ашиглалтаар нь эмхэлж, мөн сайхан үзэмжтэй харагдуулна гэдэг өдөр тутмын нэг ёсны соёлоос гадна лэйаутын үндсэн чанар юм.

Лэй-аутын харахад ойлгомжтой байдал.

Лэй-аутын үндсэн нөхцөл болох учир сайтар бодох шаардлагатай. Түүнчлэн дизайнер хүн эдгээр нөхцлийг хангах төдийгүй өөрйин бодол, илэрхийлэх чадвараа гарган өөрйин гэсэн онцлогоо гаргасан байдлаар хийх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

Лэй-аут нь конструкцийн бүрэлдэхүүн болох үсэг, фото зураг, гар зураг, схем, хүснэгт зэргийг үр дүнтэйгээр ашиглан мэдээллийг авах хүнд тодорхой хүргэх зорилготой.

Хэвлэлийн хавтас, танилцуулга, рекламны хуудас зэрэг нь анхны сэтгэгдлээр үзэх үү үгүй юу гэдэг нь шийдэгддэг. Тийм учраас хүний анхаарлыг татаж чадах эсэх нь дизайнерын ур чадварыг илэрхийлнэ. Дизайнер хүн хүмүүсийн анхаарлыг татахын тулд тухайн имиджэд тохирсон, гоц шийдэлтэй дизайн бодож олдог. Уг дизайн нь гял цал, даруухан, хүүхдийн, том хүний зэрэг бусад ямар ч имидж байсан лэй-аутын үзэмж түүний үндэс болсон байх нь чухал.

Лэй-аутын үзэмж гэдэг нь:

  • Сэтгэл догдлом
  • Баланс сайтай
  • Дэс дараалал сайтай
  • Имиджэд зохицсон лэй-аут
  • Имиджэд тохирсон өнгөний зохицол зэрэг үндсэн нөхцөл болно.

Татах (Татаж авах):      Indesign өөрөө сурах бичиг

Электрон ном #86: Далай лам-Нигүүлсэнгүй амьдрал

Нигүүлсэхүйн тухай нэгэн лекц

Татах (Татаж авах):       Далай лам-Нигүүлсэнгүй амьдрал

Электрон ном #85: Оюутан-2008

ИХ СУРГУУЛЬД ЭЛСЭГЧ ДҮҮ НАР, ОЮУТАН ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН "ОЮУТАН 2008" НОМ

Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд болон залуучуудын байгууллагуудын товч лавлах, боловсролын хууль тогтоомж, шилдэг оюутнуудын мэргэжлийнхээ талаар өгсөн зөвлөгөө, нэг оюутны жилийн зардал хэд байх талаарх мэдээллийг та урьд өмнө нэг номноос багцлан уншиж байсан уу. Мөн гадаадад суралцах журам, англи хэл сурах боломжууд, амжилтанд хүрэх нууц, амжилттай суралцах аргууд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгийн эзэн болох шинэхэн журам, саяхан шинээр батлагдсан Сургалтын төрийн зээлд хамрагдах боломжуудыг бүгдийг нь нэг дороос унших боломж байна. Энэ бол 400 хуудас, 7 бүлэг, 1 хавсралт хэсгээс бүрдэх "Оюутан-2008" ном.

Номын ерөнхий ивээн тэтгэгчээр "Голомт" банк, ивээн тэтгэгчээр "Мобиком" корпораци, АНУ-ын "Азийн сан" ажилласан бөгөөд Боловсролын салбарыг болон оюутан залуусыг ивээн тэтгэн ажиллаж байгаад нь Монголын оюутны холбооноос талархсанаа илэрхийлье.

Оюутан таны ширээний ном "Оюутан 2008" таны гар дээр онлайнаар болон хэвлэлтээр үнэ төлбөргүй хүрч байна. Энэхүү эмхэтгэлийг МОХ-ны дэд ерөнхийлөгч, НҮБ-ын Залуучуудын Зохицуулах Хорооны зохицуулагч Х.Батсайхан санаачлан эмхэтгэн хэвлүүлжээ.

Татах (Татаж авах):    Оюутан-2008

Электрон ном #84: Д.Баттулга-Би

Зохиогчийн үг

Хүмүүс намайг УБХ, УИХ-ын гишүүн байсан гэдгээр нь мэддэг. Зарим нь Казиногийн тухай хуулийг санаачлан батлуулах гэж яваад шийтгэгдсэн, эсвэл хэлмэгдсэн гэсэн ойлголттой ч явдаг. Бүр сайн мэддэг нэг хэсэг нь миний хувийн "анкет"-ын хэдэн асуултад хариулт өгчих хэмжээнд л яваа байх.

Тэгвэл Дашжамцын Баттулга гэж чухам хэн бэ? Ямар хүн юм бол. Эхээс төрөөд өдий наслахдаа юу хийж бүтээж явсан юм. Улс төрийн халуун тогоонд хэрхэн чанагдсан, улс төрийн хатуу тэмцлийн дунд хэрхэн хугарч нугарч, яаж өндийж боссон юм бол. Юу бодож, юу төлөвлөж явдаг юм бол?

Энэ бүх асуултад үнэн бодит хариултыг би өөрөө өгч, уншигч олонтойгоо дотоод сэтгэлээ хуваалцахаар "Би" хэмээх номоо ийнхүү тэрлэлээ.

Дашжамцын Баттулга

Татах (Татаж авах):     Д.Баттулга-Би

(Нийт: 345)