Гахайнуудын өш хонзон :-( (сэргийлье)

Хүн төрөлхтөн хөөрхий муусайн гахайнуудыг хэт их иддэг болохоор гахайнууд "гахайн ханиад"-аараа өшөөгөө авч байх шиг байна даа. :-(

"Гахайн ханиад" буюу томуугийн A(H1N1) халдвараас хамгаалах бяцхан зөвлөмж хүргэе.

2009 оны 4 сард Томуугийн А(H1N1) вирусээр сэдээгдсэн хүний халдвар анх удаа Мексикт бүртгэгдсэн байна. Түүнээс хойш богино хугацаанд олон орон уг халдварт өртөөд байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ томуугийн цар тахал 5-р шатанд шилжлээ гэж үзсэн байна.

Томуугийн А(H1N1) халдвараар өвдөх эрсдэлтэй хүмүүс

  • 65 ба түүнээс дээш настай хүмүүс
  • Бага насны, ялангуяа 5 хүртэлх насны хүүхэд
  • Архаг хууч өвчтэй хүмүүс
  • Дархлаа дарангуйлах эм байнга хэрэглэдэг хүмүүс
  • Удаан хугацаагаар хэвтэрт байгаа хүмүүс
  • Жирэмсэн эмэгтэйчүүд
  • Удаан хугацаагаар Аспирин хэрэглэж байгаа 20 доош насныхан

Томуугийн А(H1N1) халдварын шинж тэмдэг  

  • Нууц хугацаа 1-4 хоног, дунджаар 2 хоног
  • 38 хэм болон түүнээс дээш халуурах, халуурахгүй ч гэсэн бие жихүүцэж эвгүйрхэх
  • Нусгайрах, хамраас шингэн нус гарах, хамар битүүрч тагжрах, нармай өвдөх
  • Хахаж цацах мэт ханиах,
  • Хоолой торж өвдөх, толгой өвдөх, амьсгаадах, бие суларч ядрах
  • Хэрэв танд дотор муухайрах, бөөлжис цутгах, суулгах зэрэг шинжүүд нэмэлтээр гарч ирвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу

5 хүртэлх насны хүүхдэд:

  • 38 хэм болон түүнээс дээш халуурах
  • Нүд нь устах, нуухтах, хамраас шингэн нус гарах, хамар нь битүүрэх
  • Хахаж цацаж ханиалгах
  • Амьсгаадах
  • Хэрэв таны хүүхдэд дээрх шинжүүдээс гадна олон тоотой хуцуулан ханиалгах, амьсгал давчдах, цээж хонхолзох, ууж эсвэл хөхөө хөхөж чадахгүй болох, огиулж бөөлжих, татах, идэвхи нь суларч унтаарах шинжүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу

Та гэртээ

Эмч эмнэлгийн мэргэжилтнээс зөвлөгөө авч, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд:

  • Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах зорилгоор Парацетамол (500)-ийг 0-3 насны хүүхдэд 1/4р, 3-с дээш насны хүүхдэд 1/2-р өгч болно. Аспирин болон Упсарин-Упсаг бага насны хүүхдэд өгч болохгүй. Том хүн Парацетамолыг 1 таблеткаар халуун бууртал 6 цагийн зайтай ууж болно.
  • Сайн амарч унтах (хоногт 7-8 цаг)
  • Тамхи татах, гэр орондоо тамхи татахгүй байх
  • Хүүхдийн хамар битүүрч байгаа бол хамарт буцалсан ус, нэрсэн усыг дусааж, хөвөн бөмбөлөгөөр цэвэрлэх
  • Шингэн зүйл сайн уух (аарц, аньсны шүүс, нохойн хошууны цай, чацарганы ханд....)
  • Хоолойг зайлах (тамедины шингэрүүлсэн уусмал, царвангийн ханд)

Та урьдчилан сэргийлэхдээ

  • Олон нийтийн газар явахдаа амны хаалт хэрэглэх
  • Гараа тогтмол зөв угаах (урдаас хойш чиглэлтэй, алга, хумс, гарын салаа, гарын ар тал, бугуй гэсэн дарааллаар 2-3 удаа савандаж, 1-2 минут урсгал усаар угаана)
  • Тамхи татахгүй байх
  • Дулаан хувцаслах
Эврика. Хүүхэд хаанаас ирдгийг оллоо :-)

Enjoy

Ну погоди (шинэ ангиуд)

Ну погоди-17, 18, 19, 20-р ангиуд болон The lost episodes 1,2,3

 

Электрон ном #104: Стефан Цвейг: Танихгүй эмэгтэйн захидал

Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өдрийг нь харахдаа өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав.

Нэг л мэдэхэд дөчин нэг хүрлээ дээ гэж бодохдоо хөөрч догдолсон ч үгүй, гуньж гутарсан ч үгүй сониноо шажигнуулан эвхээд хөлсний тэрэг зогсоон гэр лүүгээ явлаа. Зарц нь түүнийг эзгүй хойгуур ирсэн болон утсаар ярьсан хүмүүсийн тухай ярингаа тавиуртай захидал цахилгаануудыг авчирч өгөв. Зохиолч захидлуудыг залхуу нь хүрсэн янзтай задлан үзэж, хаягийг нь унших зуураа дэндүү зузаан санагдсан үл таних эмэгтэйн захиаг хажуу тийш нь тавилаа. Тэрээр зөөлөн сандалд тухлан суугаад зарцынхаа авчирсан цайг ууж, тамхи татангаа сонин уншиж, дараа нь өнөөх захидлыг задлав. Энэ нь захидал гэхээсэн илүү гар бичмэлтэй төстэй, бараг гуч шахам хуудас танихгүй эмэгтэй хүний гараар яарч сандран муруй хазгай бичсэн зүйл байсанд Р... өөрийн эрхгүй дугтуйд нь дагалдах зурвас байгаа үгүйг үзэхэд дугтуй нь юу ч үгүй хоосон, тэр ч бүү хэл ямар нэгэн нэр, гарын үсэг, буцах хаяг ч байсангүй. Зохиолч гайхалтай юм хэмээн өөртөө хэлээд захиаг уншиж эхлэв. “Намайг хэзээ ч танихгүй чамдаа” гэж эхэлсэн ядахдаа мэндийн үг ч үгүй захиаг их л гайхашран цааш уншлаа. Хэнд хандсан байж таарах вэ, надад уу эсвэл өөр хүнд үү? Энэ л асуулт зохиолчийн сонирхлыг хөдөлгөж, үргэлжлүүлэн уншихаар шийдлээ...

Pdf хэлбэрээр татаж авах:     Стефан Цвейг: Танихгүй эмэгтэйн захидал

 

Эх сурвалж:   http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=84&t=148719

Асуулт самбарын Daizy гишүүн уг зохиолыг З. Тунгалагын товчлон орчуулснаар оруулсанд талархлаа илэрхийлье. Уг зохиолыг хэвлэж аваад тухтай унших хэрэгтэй учраас хэвлэхэд бэлэн хэлбэрээр бэлтгэж тавилаа.

"Орохдоо бал бурам гарахдаа аюул гамшиг"

"Орохдоо бал бурам гарахдаа аюул гамшиг" тэр юу вэ? гэсэн оньсогоны хариултанд эрчүүд "Архи" гэж хариулсан бол эмэгтэйчүүд "Хүүхэд" гэж хариулжээ.

Рюноскэ Акутагава-Ид шидийн гайхамшиг (өгүүллэг)
Намрьн бороотой орой байлаа. Намайг хүргэж яваа хөлсний дугуйчин Омори дүүргийн онхол тонхол гүвээ толгодоор өгсөж уруудан гүйсээр хулсан төгөл дунд далд орсон европ маягийн жижиг байшингийн дэргэд хүрч зогсон арлаа буулгав. Саарал будаг нь аль хэдийн холцорч хуучин уранхай даавуу шиг унжиж санжсан давчуухан орцод шинэхэн вааран хавтан дээр япон үсгээр: «Энэтхэг Масирам Мисра» гэсэн бичиг байхыг би уншив. Одоо манайхны олон хүн Масирам Мисраг мэдэх болсон 6изээ. Мисракун бол Калькутта хотын хүн, Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж явсан халуун эх оронч билээ. Үүний сацуу алдарт бярман Хассанханаар заалган ид шидийн эрдэмд нэвтэрсэн хүн юм. Миний нэг найз сарын өмнө намайг Мисракунтай танилцуулсан юм. Бид улс төрийн асуудлаар их маргалддаг боловч ид шидийн гайхамшигт туршилтаа хийж байхыг нь нэг ч үзээгүй яваа. Тййм болохоор өнөө орой ид шидийн гайхамшгаа үзүүлнэ үү гэж хүссэн захиа урьдчилан явуулаад хөлсний дугуйчин авч, Мисракуний суудаг Омори дүүргийи уйтгарт газар ирсэн нь энэ. Би усан бороон дор зогсон дэнлүүгийн бүдэг гэрэлд гэрийн эзний нэртэй хавтангийн дороос хонхны товчлуурыг олж дарсанд даруй онгойлгож өгөв.
"Рюноскэ Акутагава-Ид шидийн гайхамшиг (өгүүллэг)" цааш унших »
Ги Де Мопассан-Хээр талд (өгүүллэг)
Сувиллын хотоос холгүй толгодын бэлд хоёр өчүүхэн байшин хаяа хаяагаа дэрлэн оршино. Гэрийн эзэд улаан цурав хүүхдүүдээ тэжээх гэж үржил шимтэй газар дээрээ борви бохисхийлгүй зүтгэнэ. Өрх бүр дөрөв дөрвөн хүүхэдтэй. Хоёр байшингийн үүдэн дээр үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл багачууд үймэлдэнэ. Хамгийн том хоёр нь зургаан настай, хоёр отгон нь ой гурван сар орчим хүрч буй. Эцэг, эхүүд нь бараг нэгэн зэрэг гэрлэцгээж хүүхдүүд нь ч хараа бараандаа төрсөн нь энэ ажээ. Эзэгтэй нар энэ бужигнасан олон багачуудаас өөрсдийнхийгээ арай гэж танина. Эрчүүд бол бүр таг бөгөөд найман хүүхдийн найман нэр толгойд нь эргэлдэн холион бантан болж хэн нэгнийг нь дуудахын тулд өмнө нь ёс мэт гурван өөр нэр дуудах авай. Сувиллын хот талаас эхнийх нь болох оромжинд Тювашынх суух агаад тэд гурван охин ганц хүүтэй. Нөгөөх оромжинд ганц охин, гурван хүүтэй Валленых аж төрнө.
"Ги Де Мопассан-Хээр талд (өгүүллэг)" цааш унших »
Дарга бүхнийг андахгүй (Шог өгүүллэг)
Полихрол Неонович аягатай сүүгээ хүд хүд залгилав. Ажилдаа яарах авч өөдөөс нь харж суусан авгай нь өчигдрийнхөө олз омгийг тайлагнана. - Полико! Энэ кофтыг хар даа. Өчигдөр 12 цагт хүүхдээ сургуулиас авах гэж явахдаа сургууль руу харсан дэлгүүрээс авсан юм. Дэгжин байгаа биз дээ. Тийм үү. Полихрол Неонович хачиртай талханд арай л хахчихсангүй. - Тийм байна гэж гүвтнэв. - Бас 12 цагт хүүгээ англи хэлний хичээлд хүргэж явтал Төв дэлгүүрт эмэгтэй хүний цүнх гараад аа. Би бас л авлаа, чи хар даа. Ванлий байгаа биз дээ гэхэд нь тортноос нэлээд үмхчихсэн байсан нөхөр нь -   МГ гэв. -   Би бас мартчихаж 4 цагт найз дээрээ очих гэж явтал дуурийн театрын өөдөөс харсан жижиг барааны дэлгүүрт чамин зангиа гараад аа. Би бас чамд авлаа
"Дарга бүхнийг андахгүй (Шог өгүүллэг)" цааш унших »
Ги Де Мопассан-Гэмшил (өгүүллэг)
Мант тосгоныхон бүгд Саваль аав хэмээн авгайлдаг өвгөн Саваль орноосоо дөнгөж саяхан босчээ. Гадаа уйтгартай нь аргагүй намрын өдөр эхэлж модны навчис ид унаж байв. Орж байгаа бороотой зэрэгцээд тийнхүү навчис хийсэн унаж байгаа нь газар дэлхий дээр хоёр янзын бороо нэгэн зэрэг орж гагцхүү ялгаатай нь навчсын бороо арай томоохон ширхэгтэй, бас арай удаахан газарт унадаг мэт буюу. Савальд нэг л уйтгартай оргиод байлаа. Өвгөн задгай зуухны дэргэдээс цонх хүрээд цонхноосоо зуух руугаа очиж дахин цонх руугаа эргэн явна. Амьдралд уйтгартай бүрхэг өдөр аль олон таарахыг хэлж барах билээ.
Өвгөний хувьд өөдтэй сайхан өдөр одоо надад байх ч үгүй, яагаад гэвэл би жаран хоёр хүрчихлээ дээ гэж  бодно. Өвгөн гон бие гозон толгой, эхнэр хүүхэд энээ тэрээ ойр дотнын хэн ч үгүй ажээ. Нааш гэх хүн амьтан, халамж анхаарал тавих хэн ч үгүй үхэж одно гэхээс хэчнээн бэрх ямар их гунигтай вэ.
   
Саваль өнгөрөөсөн амьдралаа эргээд санахаас даанч хоосон холхиндог өчүүхэн ч үнэ цэнэгүй санагдана. Тэртээ хол үлдсэн хүүхэд ахуй цаг, төрсөн орон гэр, аав ээжээ бүгдийг  дурсан бодлоо. Дараа нь тусгай мэргэжлийн дунд сургууль, бие дааж амьдрахаар орчлонд төрсөн гэрээсээ гарсан цаг, Парист хуулийн сургуульд орж байсан нь бүгд тодхон бодогдоно. Дараа нь хэрхэн эмгэг эрээ тусч, аав нь хэзээ нас барсан гээд санагдана.
   

"Ги Де Мопассан-Гэмшил (өгүүллэг)" цааш унших »
О.Генри-Гименей тэнгэрийн лавлах (Өгүүллэг)
Энэ мөрүүдийг тэрлэгч Сандерсон Пратт миний бие, Нэгдсэн Улсын боловсрол, гэгээрлийн систем ус цаг уурын газрын мэдэлд байхад болохгүй юу байхав гэж үздэг нэгэн. Үүнийгээ нотлохын тулд ноцтой баримт нотолгоо гаргаж ирсэн ч чадна. Манай профессоруудыг цаг уурын албанд шилжүүлчихэд яагаад болохгүй гэж, та хэлээд орхи. Тэднийг уншуулж сургасан, тэд өглөөний сонин гүйлгээд орхихноо даанч юмгүй, дараа нь тэнгэр ямар байхыг төвдөө цахилгаанаар уламжилна. Гэхдээ энэ асуулт нөгөө талаасаа ямар сонирхолтой гэж санана! Одоо би та бүхэнд тэнгэрийн араншин Айдахо Грин, бид хоёрт яаж гэгээрэл, боловсрол олгож, билгийн нүдийг минь нээсэн тухай ярьж өгье.Бид хоёр Монтано нурууны чанад, Биттер-Рут ууланд буудаллаад, алт эрж байлаа. Уолла-Уолла гэдэг газар, хууз Сахалтай нэгэн балчир юундаа найдсан юм бүү мэд хөөрхий, бидэнд урьдчилгаа мөнгө багсайтал тоолж өгөв. Тэгээд бид хоёр уулаар бэдэрч, уулаа ухаж төнхлөө, эвийн хэлэлцээ хийх хооронд бүхэл бүтэн армийг тэжээхэд элбэг хүрэлцэх аяганы хийцтэйг ч хэлэх үү.
"О.Генри-Гименей тэнгэрийн лавлах (Өгүүллэг)" цааш унших »
(Нийт: 345)