Номоо татаж авч тухлан унших сонирхолтой хүмүүст зориулан Загасны хайрсан бүрх. Дурлалын түүх туужийг татаж авч уншихаар бас орууллаа.
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
Номоо татаж авч тухлан унших сонирхолтой хүмүүст зориулан Загасны хайрсан бүрх. Дурлалын түүх туужийг татаж авч уншихаар бас орууллаа.
8.
Аркадий хоёр шурагтай хөлөг онгоцон дээр загасны тухай дуулан явж байтал түүн рүү загасны хайрсан бүрх өмссөн үл таних бүсгүй дөхөж ирэв. Дуу түүнд таалагдсан бололтой. Хүүхэн том товчтой хөхөндөө эгээ л хуруунд зүүдэг шиг шигтгээтэй бөгж зүүсэн аж. Бөгжний цаанаас сүүн дусал нулимс шиг бөнжийнө. Түүнийг тэврэх гэж оролдсон боловч хүүхэн ам тангараг өргөсөн, тэгээд ч судсаар нь гүйж буй бурханы цус түүнд ийм юм хийхийг зөвшөөрөхгүй хэмээн Аркадийг түлхлээ...
Хүүхнээс хананд нь модон түлхүүр өлгөөтэй байдаг сүмийн тухай асуусанд цаадхи нь тийм сүмийг мэднэ, хөлөг онгоц одоо яг тийшээ хөвж явна гэж хариулжээ.
Хөлөг онгоцноос буухад зам нийлсэн эмэгтэй нь Аркадийд нөмөрт нь унтаж болох хадыг зааж өглөө.
-Нойронд автаж унтана гэдэг бол өөр ертөнцөд сэрнэ гэсэн үг хэмээн тэр эмэгтэй хэлэв.
Дараа нь тэд танин мэдэхүйн гэгддэг буцламгай устай булгаас ундаалж, доогуур нь гарсан хүн дөч хоноод үхдэг хаалга, арван мориор тариа цайруулж буй үтрэм зэргийг олж харжээ. Усан дээрх агаарт дүүжигнэн мянган жилийн нүүр үзэж буй хадны доор Аркадий замын ханьтайгаа салах ёс гүйцэтгэлээ. Магадгүй тэр чулууг дэмнэн тогтоож байхыг Соломон хаан муу зүгийн сүнснүүдэд тушаасан ч байж болох юм. Өөр яг ийм нэг хад эрэг дээр ус шүүрүүлэн байх бөгөөд түүнийг ондоон газар аваачсан ч үүрд ийн ус савируулж байх биз ээ.
Рауль төржээ. Нэг тийм нарлаг дулаахан, дулаахан, их л дулаахан, хачин дулаахан, гэхдээ ямар ч хайку бичих сэтгэгдэл төрөхөөргүй газар... Тийм нэг газар, тиймээ, тэр өөрөө бол хэзээ ч сонгохооргүй тийм л нэг газар төрчихэж дээ, Рауль. Ийнхүү тэр эхнээсээ л өөрийн биш, өөр хэн нэгний сонголтоор амьдрах ёстой боллоо.
Би энд яг нэг жил болж байна. Хүүхэн болгон атаархаж, хүн болгоны магтдаг байсан зөөлөн, булбарай арьс минь одоо хэдийнээ улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон хувирчээ. Жил, яг нэг жш… Хүмүүс намайг загас гэж бодох болсоор яг жил болж байна. Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах болсоор гурван зуун жаран таван хоног өнгөрөөд байгаа хэрэг.
1.
Эзэн хааны хамжлагаас саяхан чөлөөлөгдсөн Аркадий эртлэн босч ээвэр газар тухалж аваад, загасны хайрсаар хийсэн бүрх малгайгаа духдуулж, өглөөний унд болох тослог жимс хөвсөн улаан дарсаа өмнөө тавив. Тэрээр жимснүүдийг нэг нэгээр нь залгих зуураа ойролцоохь модны сүүдэрт эрвээхэйтэй хөөцөлдөх бяцхан муужгайнуудаас, бас өөдөөс нь харж суугаа өвгөнөөс нүд салгасангүй. Өвгөн хүзүүндээ хэлхсэн айхтар хурц улаан чинжүүнээс авч цуутай холин өл залгах аж. Нөмрөгөн доороос нь түүний аварга том бэлэг эрхтэн элсэнд шургасан могой мэт томбойно. Аркадий өвгөний нэрийг санах гэж дэмий л тархиа гашилгав.
Тэр бvсгvй бол хувь заяаны тэнгэр будилав уу гэлтэй ядуу гар урлаачийн гэрт тєрсєн, гоо vзэсгэлэн тэгш, дур булаам охидын нэг байлаа.
Сvй тавих инж, итгэл горьдлогоор мєхєс тvvнд бусдад єєрийгєє таниулж, зvрх сэтгэлээ нээж, дурлал хайрын амтыг мэдэрч, нэр алдар, эд хєрєнгєтэй хvнтэй суух ямар ч арга байгаагvй бєгєєд адаг сvvлд нь тэр боловсролын яамны нэгэн бага тvшмэлтэй гэрлэсэн ажгуу.
Тансаг чамин зvйлст санаархах ч тэнхээгvй тvvний таалал сонирхол нь маш энгийн байв. Харин хvvхэд тєрvvлэх юм уу эсвэл гэр бvл болоход л ач тусаа олдог тєрєлхийн гоо vзэсгэлэн, ялдам сайхан зан чанар, дур булаах увдисаас гадна єєр ямар ч дээд гарал, єндєр язгуур угсаагvй нэгэн гэхэд тэр бvсгvй єєрєєсєє доод зиндааны хvнтэй гэрлэсэн мэт ямагт уйтгарлан гуньдаг байжээ. Тєрєлхийн эелдэг зан байдал, зєнгєєрєє дэгжvvн ааль, сэргэлэн цовоо арга ухаан нь л тэдний зэрэг зиндааны цорын ганц хэмжvvр болж, ядуусын хорооллын охиныг нутгийн хамгийн єндєр язгуурт хатагтайн зэрэгт хvргэдэг билээ.
Хоёр найз өдрийн зоогоо барьж дуусав. Цайны газрын цонхоор олон хүнтэй цэцэрлэгт гудамж илхэн харагдана. Парисын зуны оройн дулаахан салхи гудамжаар яваа хүмүүсийг өдөн сэвэлзэж хаа нэг тийшээ моддын сүүдэр, чухам хаашаа урсана вэ гэдгийг нь хэн ч сайн мэдэхгүй сарны туяа туссан гол ус, шөнийн цохны гэрэл, алтан гургалдай дуулах алс тийш урин байгаа мэт тэдэнд санагдаж байлаа.-Хөгширч байна даа, явж өглөө... Мөн ч уйтгартай байхчив. Урьд ийм сайхан орой хамаг биений цус буцлах мэт л байдагсан. Одоо ч уйтгарлаж гунихаас ондоо юмгүй болжээ. Ээ дээ, амьдрал гэдэг чинь юу гээчийн хурдан өнгөрдөг эд вэ! Гэж Анри Симон урт гээч нь санаа алдан хэллээ. Симон дөчин тавтай, гэвч бие нь хэдийнэ хүндэрч толгой халзарч эхэлжээ.
Пьер Карнье нь түүнээс арай ахимаг, гэхдээ бие хатингар ихэд сэргэлэн ажээ. Тэр найзынхаа үгийг өлгөн аваад ярьсан нь,
-Найз минь, би ч ялгаагүй хөгширчээ. Харин түүнээ ер ажиж мэдээгүй явсан юм. Би бол хэзээ ямагт хөгжилтэй, амьдралын баяр баясгалантай, дээр нь эрүүл саруул хүн л дээ. Өдөр болгон хүн өөрийгөө толинд хараад байх юм бол цаг хугацаа гээчийн ул мөрийг ажиж мэдэхийн арга байхгүй. Цаг хугацаа зугуухан, нэгэн жигд урагшилж байдаг эд болохоор царай зүс ч мөн л адилхан тасралтгүй хувирч хэрхэн өөрчлөгдөж вэ гэдгийг нь бид олж харахгүй өнгөрнө. Тийм янзаар хоёр гурван жил өнгөрлөө ч энэ хугацаанд он жилийн эвдлэн сүйтгэсэн бүхнийг үзээд бид үхтлээ гутарна гэж байхгүй. Тийм их хувирлыг олж үзэх ч үгүй. Харин хагас жил тольдохгүй жишээтэй явах л юм бол урсах цаг гээч ямар аюултай эд болохыг сая мэдэж жинхэнэ цохилт авна даа!

Дэлхийн 40 орны хоёр сая орчим хvн 40 мянган онигооноос хамгийн шилдгийг нь шалгаруулсан байна.
Уг судалгааг Их Британийн Хертфордширийн хvрээлэнгээс явуулжээ.
Ингэхэд англичууд хамгийн сайн хошин шогийн мэдрэмжтэй буюу санал асуулгад оролцогчдын 34 хувийн саналыг, дараагаар нь 18 хувийн саналаар италичууд, гуравдугаар байрт 15 хувийн саналаар испаничууд орсон байна. Харин санал асуулгад оролцогчдын дєнгєж гурван хувь нь л германчуудыг алиа хошин зантай гэҗ vзжээ.
Ємнє нь мєн Английн эрдэмтэд дэлхийн хамгийн инээдтэй онигоог шалгаруулж байсан. Судалгааны явцад нэг улсад маш инээдтэй санагддаг онигоо єєр улс орны хvмvvст тиим ч инээдтэй биш санагддаг нь илэрсэн.
Ингээд тус судалгааг удирдсан сэтгэл судлаач Гарпал Госсел дэлхийн хамгийн инээдтэй онигоог олон нийтэд зарлаж байна.
-Хоёр анчин ойд явж байв. Гэтэл нэг нь гэнэт vхсэн мэт газар унаад єгнв. Амьсгалах ч vгvй, нvд нь гєлтийшн байсан тул нєгєє анчин нь сандран 911-рvv залгалаа. "Байна уу. Наиз маань vхчих шиг боллоо. Би одоо яах вэ?" Хариуд нь:
-Тайвшрагтун. Та тvvнийг vнэхээр нас барсан гэдэгт итгэлтэй байна уу? Хэсэг зуур утасны нєгєє vзvvрт чимээ тасарснаа буун дуу сонсогдов. Анчин утсаа аваад "За тэр vхчихлээ. Одоо яах хэрэгтэй вэ? гэв.
Тэгвэл шотландчуудын хувьд хамгийн инээдтэй онигоо нь "Би яг л євєє шигээ нойрон дундаа тайван амгалан єєд болохыг хvсч байна. Харин тvvний машинд сууж явсан зорчигчид шиг орилж хашгиран, ухаан алдатлаа айж vхэхийг хvсэхгvй байна"
Английн хамгийн инээдтэй онигоо нь: Хоёр бялзуухай модны мєчир дээр сууж байна. Нэг нь нєгєєхєє доромжилмоор санагдсан юм байлгvй "Би чиний ээжтэй унтсан, за". Нєгєєх нь энэ доромжлолд хариулт єгсєнгvй. Нэгдэх нь дахиад Л ""Би чиний ээжтэй унтсан, за". Хоёрдахь бялзуухай "Аав аа, гэрээдээ харьж унт. Та согтсон байна".
Америкчуудын хувьд хамгийн инээдтэй онигоо "Хоёр эр гольф тоглож байна. Гэтэл талбайн нєгєє єнцєгт шарилын цуваа єнгєрч байгааг тэд харав. Хоёр эрийн нэг нь vvнийг хараад малгайгаа авч, нvдээ анилаа. Тvvний найз нь "Ямар сэтгэл хєдлємєєр юм бэ. Та маш зєєлєн сэтгэлтэй хvн юм аа". Нєгєєх нь "Тийм ээ бид 15 жил хамт амьдарсан юм".
Харин монголчууд бидний хувьд хамгийн инээдтэй онигоо юу бол?
Нэгэн хотын дээдсүүдийн цайллагад габров, шотланд 2 эрийг урьж элдэв шог хошин яриулж хөөрөлджээ. Цайллага тарах үед, ирсэн бүх зочдоос, хотын тохижилтонд зориулж хандив өргөхийг хүсэж хайрцаг аялуулав. Яг тэр үед шотланд эр ухаан алдаад уначихав.
Габров эр өргөөд эмнэлэг рүү аваачихаар явлаа...
X X X
Шотланд эр, америк руу хамгийн хямд зардлаар явах арга хайна. Тэгэж тэгэж, аялалын турш усан онгоцны тавцан дээр зогсохоор, нэг ахмадтай тохирч бага зэрэг мөнгө төлөв. Нью-Йоркт онгоц зангуугаа хаяв. Энэ үед нэг усан доогуур шумбагч өмсгөлтэй эр далайгаас онгоцны тавцан дээр гарч ирэв. Үүнийг харсан шотланд эр хөлгийн ахмадад хандан өгүүлэв:
-Ахмад аа, та яагаад надад шотландаас америк хүртэл, далайн ёроолоор явган явж болно гэж хэлсэнгүй вэ, мөнгөө буцааж авъя аа...
X X X
Шотланд эрчүүд:
-Чи яагаад машинаа хулгайд алдчихаад одоо болтол цагдаад хэлэхгүй байгаа юм?
-Жаахан янзлаг...
X X X
Шотланд эр сугалаагаар таван мянган паунд хожив.
- Мөнгөтэй болсон юм шиг тансаглана аа гээд хоёр шvдэнзээр тамхиа асаав
X X X
Англичуудын дийлэнх нь Сантаг хамгийн тvрvvнд Их Британид зочилдог, харин дараа нь бусад орон руу явдаг гэж бодоцгоодог байна. Харин шотландчууд бvр эсрэгээр нь Сантагийн чарганд бэлэг vлдсэн тохиолдолд л тэдэн дээр айлчлан ирдэг гэж боддог аж.
X X X
Шотландын нэгэн сүмийн лам заншил ёсоор бүрх малгайгаа хандив цуглуулахаар хүмүүс дунд тойруулжээ. Удалгүй малгай нь хоосон ирэхэд лам "Бурхан минь малгайг минь буцааж ирүүлсэнд баярлалаа" хэмээн чанга дуугаар залбирчээ.
X X X
"Толины ємнє гартаа лаа барин зогсох шотланд эр юу хийж байгаа вэ? Хариулт: Тэрээр Зул сарын баяраа урьдчилаад тэмдэглэж байгаа нь тэр"
X X X
Дөрвөн шотланд эр шар айраг уухаар шийджээ. Гэтэл нэг нь томоор санаа алдаж шар айргийн газрын үүдэн дээрээс буцаж алхав.
- Жонни чи орохгүй юм уу?
- Тэгмээр л байна. Даанч надад нэг ч пенс алга.
- Санаа бүү зов. Бидэнтэй цуг ор. Шар айраг уулгүй зүгээр хараад л сууж бай.
