Энэ габровчуудаа гэж... (хөгжилтэй нөхөд шүү)
Зочид буудалд нэг эр буув. Үйлчлэгч түүний ачаанаас өргөлцөж өрөөнд нь оруулж өгөв. Эр түүнд талархснаа илэрхийлээд цүнхнээсээ нэг ширхэг ёотон гаргаад: - Үүгээр цай уугаарай гэв. Үйлчлэгч түүний паспортыг ч нэхсэнгүй, доош бууж ирээд бүртгэлийн дэвтэртээ "Габров худалдаачин" гэж бичлээ.   X         X         X   Габровчууд хөзөр тоглохоор нэгнийдээ цуглажээ. Үдийн хоолны цаг болов. Гэрийн эзэн: -За, гэр гэртээ харьж хоолоо идчихээд эргээд тоглоё.   X         X         X   Габров эр эхнэртэйгээ зочилж байна. Тэрбээр тамхи гаргаж баруун талынхаа хvнээс; -Та тамхи тат гэв. Тэр хvн нь: -Баярлалаа, би татдаггvй гэв. Зvvн талынхаа хvнд тамхи өгөхөд, мөн л тамхи татдаггvй хvн байв. Эхнэр, нөхөртөө шивнэнэ:
"Энэ габровчуудаа гэж... (хөгжилтэй нөхөд шүү)" цааш унших »
Авъяаслаг Британи бяцхан од: Connie Talbot-Over the rainbow (album)

6 настайдаа Britains got talent-д маш амжилттай оролцож од болсон бяцхан охин Connie Talbot-ийн анхны цомог болох Over ther rainbow-ыг тавилаа. Үнэхээр авъяас гэж агуу юм гэдгийг харуулж байна аа.

Original track listing (Анхны цомог нь 2007 оны 11 сард гарсан, UK chart-д 35-р байранд орсон)

 

1          "Somewhere over the Rainbow" 

2          "I Believe" 

3          "White Christmas" 

4          "Smile" 

5          "Imagine" 

6          "Walking in the Air" 

7          "Favourite Things" 

8          "Wonderful World" 

9          "Ben" 

10        "I Will Always Love You" 

11        "Silent Night" 

12        "I Have a Dream" 

 

Release track listing (Released цомог нь 2008 оны 6 сард гарсан)

 

1          "Somewhere over the Rainbow" 

2          "I Believe" 

3          "Smile" 

4          "Three Little Birds" 

5          "Imagine" 

6          "Favorite Things" 

7          "Any Dream Will Do" 

8          "Wonderful World" 

9          "Ben" 

10        "I Will Always Love You" 

11        "I Have a Dream" 

12        "You Raise Me Up" 

 

Татах:   Connie Talbot-Over ther rainbow (album) /дуу тус бүрээр татах/

             Connie Talbot-Over ther rainbow (album) /бүтэн альбомоор нь татах/

"Бас л завгүй-1" яруу найргийн аудио цомог

"Бас л завгүй" яруу найргийн цомог нь  монголын сор болсон 13 яруу найрагчдын шилдэг 26 шүлэг багтсан. Эдгээрийг дурьдвал:

1.Боржигны бор тал Б.Лхагвасүрэн
2.Амьддаа бие биенээ хайрла О.Дашбалбар
3.Ирээдүй анирдахын бадаг Ц.Хулан
4.Би хаана төрөө вэ Б.Явуухулан
5.Эрчүүдээ өмөөрсөн шүлэг М.Билэгсайхан
6.Амитаба Д.Нямсүрэн
7.Зуун намар Б.Ичинхорлоо
8.Голын тохой дээр А.Эрдэнэ-Очир
9.Дагуулахдаа л дагуулна Г.Мөнхцэцэг
10.Нэргүй Ц.Хулан
11.Миний муусайн найз нар Д.Цоодол
12.Эх орон О.Дашбалбар
13.Чойномд бичсэн шүлэг Б.Галсансүх
14.Богд эзнээ чагнахуй дор Д.Урианхай
15.Харахаас ялдам хонгор бүсгүй Б.Явуухулан
16.Миний зурсан хорвоо А.Эрдэнэ-Очир
17.Есөн эрдэнийн орон П.Бадарч
18.Чамдаа Б.Ичинхорлоо
19.Харамчийханы дууль Д.Цоодол
20.Өчиг Д.Урианхай
21.Бурханд хэлэн зөвлөгөө Б.Галсансүх
22.Битгий урваарай миний хүү Г.Мөнхцэцэг
23.Гэгээн монгол М.Билэгсайхан
24.Эхийн сэтгэл П.Бадарч
25.Ижийтэйгээ байхад Б.Лхагвасүрэн
26.Дөрвөн цаг Д.Нямсүрэн

Download:         "Бас л завгүй-1" яруу найргийн аудио цомог (1-р хэсэг)

                        "Бас л завгүй-1" яруу найргийн аудио цомог (2-р хэсэг)

2012 онд галав юүлэх үү?
2012 оны тухай таамаглалуудыг сэтгүүлч Б.Галаарид гуай өөрийнхөөрөө нэлээд ултай суурьтай судалж, дэлгэрэнгүй өгүүлэл бичсэн байна. Уншаад өөр өөрийнхөөрөө дүгнэнэ буйзаа. Эх сурвалж:   “Зууны мэдээ”-гийн хавсралт “Гэрэлт Цалиг” сонин 2009.IX сар. № 15
  Дэлхий ертөнц шуугиж байна. 2012 онд ертөнц мөхнө мөхөхгүй, үлдэнэ үлдэхгүй хэмээн шуугиж байна. Инээдтэй мунхгаас сүрдмээр үнэмшилтэй хүртэлх хоёр хязгаарын дунд мянга мянган таамаг таавар дунд хүн төрөлхтний толгой эргэж гүйцээд байна. Галав юүлэх үү, гараг мөхөх үү, соёл иргэншил устах уу, дэлхий дээр амьд хүн үлдэх үү гэхчлэн мянга мянган асуулт хөвөрнө. Үүнд нь мянга мянган янзаар хариулна. Энэ бүхнийг багцалж тоймлон харах гээд үзье. Майячуудын зөгнөл
Бүх зүйл майя нарын цаг тооны бичгээс үүдсэн гэж хэлж болно. 2006 оны тавдугаар сард “2012 он: Кетцалькоатель буцаж ирнэ” гэдэг ном хэвлэгдэн бөөн шуугиан дэгдээж, мөн оны эцсээр алдарт Мэл Гибсон эртний майячуудын соёл иргэншлийн тухай өгүүлсэн “Апокалипсис” хэмээх кино бүтээснээр 2012 онд чухам юу болох вэ гэдэг асуудал анхаарлын төвд орж ирсэн юм.
Майя нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд тэдний 13 бактуны тоолол МЭӨ3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлснийг тогтоожээ. Нэг бактун гэдэг нь 114 мянган өдөртэй тэнцэх хугацаа бөгөөд 13 бактун 5125 жилтэй дүйдэг. Энэ нь одон орны 26 мянган жилийн давтамжтай прецесс хэмээх үзэгдлийн тавны нэг (Прецесс гэж аливаа эргэлдэгч объектын тэнхлэг нь өөрчлөгдөх үзэгдлийг хэлдэг). Тэгэхээр 13 бактуныг МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлсэн гэвэл 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах аж. Майягийн цаг тооны бичгээр бол энэ өдөр 13.0.0.0.0 гэж бичигдэнэ. Ингэж цаг тоолол тэглэх тохиолдол бүрт онцгой үйл явдал болдог учраас Болон Йокте Ку бурхан тэнгэрээс яг ийм л үед бууж ирдэг гэж майячууд үздэг байжээ.

"2012 онд галав юүлэх үү?" цааш унших »
"Бас л завгүй 2" яруу найргийн аудио цомог (татахаар)

Шүлгүүд:
1. Д.Пүрэвдорж - Чингис (2:29)
2. Б.Энхтуяа - Охин үрээ хайрла (4:55)
3. Ш.Гүрбазар - Орчлонгийн дутуу (1:13)
4. Ц.Бавуудорж - Монголын их амар амгалан (2:35)
5. Р.Эмүжин - Хориглож байсан ч даашинзыг минь тайч (1:05)
6. П.Батхуяг - Эм загас (1:04)
7. Ц.Чимэддорж - Майга (2:58)
8. Т.Галсан - Монгол хүмүүний зүрхний бичээс (2:24)
9. Ш.Сүрэнжав - Тэнгэрийн хүү (2:32)
10. Д.Энхболдбаатар - Анхалж харсан хамгийн үзэсгэлэнт бүсгүйдээ (2:01)
11. Б.Эрдэнэсолонго - Миний хот (1:40)
12. Ч.Мягмарсүрэн - Сумын заан (2:27)
13. Ш.Лхамноржмаа - Газрын үг (2:15)
14. П.Батхуяг - Нисдэг таваг (1:25)
15. Д.Пүрэвдорж - Буурай эмээ (3:30)
16. Ш.Гүрбазар - Хоршоо Дэрэм (3:21)
17. Н.Баянмөнх - Ганцхан унших шүлэг (1:35)
18. Б.Энхтуяа - Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол (2:11)
19. Ш.Сүрэнжав - Нэр (Олимпийн аваргууддаа зориулан найрууллаа) (2:40)
20. Б.Эрдэнэсолонго - Эмэгтэй хүн бол (0:59)
21. Ч.Мягмарсүрэн - Монгол хэмээх сүрэг шүлгээс (2:14)
22. Д.Энхболдбаатар - Нэргүй (0:52)
23. Т.Очирхүү - Урам хайрла (1:31)
24. Ц.Бавуудорж - Ээжтэй орчлон (1:44)
25. Ц.Чимэддорж - Малчин (3:30)
26. Р.Эмүжин - Дэндүү хайртайдаа чамтай би ханилахгүй (1:10)
27. Т.Галсан - Өгсүүр замын дуун (2:09)
28. П.Бадарч - Эхийн сэтгэл (Бас л завгүй яруу найргийн үдэш) (6:33)
29. Б.Лхагвасүрэн - Боржигоны бор тал (Бас л завгүй яруу найргийн үдэш) (3:57)

Download:   "Бас л завгүй 2" яруу найргийн аудио цомог

Электрон ном #102: Антуан Де Сент-Экзюперигийн "Бяцхан хун тайж" (Монгол хэлээр)

Францын зохиолч Антуан Де Сент-Экзюперигийн хамгийн алдартай ном болох "Бяцхан хун тайж" номыг орууллаа. Уг ном 1943 онд анх хэвлэгдэж гарсан бөгөөд дэлхийн 180 хэлээр орчуулагдаж 80 гаруй сая хувиар борлуулагдсан алдарт зохиол юм.

Бяцхан дүү нартаа 2009-2010 оны хичээлийн шинэ жилд зориулан оруулав.

Download: Антуан Де Сент-Экзюперигийн "Бяцхан хун тайж"

Зөвхөн Монголд байдаг гунигтай 25 теором

Шинэ 7 хоногийн мэнд банжигчидаа. Би зөвхөн манай Монголд л байдаг сонин теором буюу нэн тэргүүнд засууштай, тулгамдсан 25 асуудлын хэлэлцүүлэгт та бүхнийг урьж байна. Та бүхэн саналаа харамгүй илгээгээрэй. Яг одоо тулгамдаад бодож байсан зүйлүүдээ санахгүй байна. Санаж байгаад бичнэ ээ.

1. Зөвхөн Монголд "Нараа дагавал даарахгүй, Намаа дагавал алзахгүй" теором төгс үйлчилдэг. (ГОК үл бүтэх этгээдүүдийн орогнох газар болов нэртэй мэдээ уншаад төрсөн бодол.)

2.Зөвхөн Монголд телевизийн ганц реклам 5 минутын дотор 10-аад удаа гардаг. (Энэ телевизүүд оюун санааны хүчирхийлэл үйлдэж байна ш дээ. Энийг ямар нэгэн байдлаар зохицуулж болдоггүй юм байх даа. Ядаж 1 реклам өдөрт ядаж 5-аас илүү давтагдахгүй ч гэдэг юм уу. Юм үзэж байхад голоор нь 10, 20 минут реклам, тэгээд ядаж байхад гарын 5 хуруунд хүрэхгүй хэдхэн рекламыг цувуулаад залхтал нь цацах юм.)

3.Зөвхөн Монголд агрономич Хөрөнгийн биржийн захирал, багш Эрүүл мэндийн сайд ... гэх мэтчилэн төрийн албанд дадлага хийж, өөрийн мэдэхгүй салбартайгаа танилцдаг.

4.Зөвхөн Монголд (магадгүй Зимбабвед бас) төрийн дундаас дээш албан тушаалтнууд улсынхаа хамгийн баян хүмүүс нь байдаг.

5.Зөвхөн Монголд л төгс монополь зах зээл байдаг. Эдийн засаг дээр төгс монополь гэж байдаггүй, зөвхөн онолын хувьд боломжтой гэдэг ч гэсэн одоогийн Монголын түлш шатахуун импортлогч хэдэн компани болон үүрэн телефоны компаниудыг харахад? Гарын 5 хуруу шиг хэдхэн хүн зах зээлийг атгачихсан, шинэковуудыг бүүрэлхэж, хавчин гадуурхаад л...

6.Зөвхөн Монголд л "цалингаараа амьдар" гэж хүнийг харааж болно.

7.Зөвхөн Монголд л хүүхдээ төрүүлэх гэж байгаа эхчүүд эмч, эх баригчдаа царайчлан гүйж, мөнгө төгрөг, чихэр жимс атгуулан байж, хажуугаар нь тэдний ааш аягийг хөдөлгөхгүй гэж сэтгэлээ зовоож байдаг.

8.Зөвхөн Монголд л 1 кг боорцог 900 грамм жинтэй байдаг.

9.Хамгийн бага хүн амтай хамгийн том газар нутагтай гэдэг боловч 4-хөн уулын дунд шамбааралдан суух.

10.Хамгийн баян орон гэгдэх боловч хоолны тосыг дуслаар авч, хонины цувдайг хорь хувааж идэх.

11.Хаадын үрс гэж цээжээ дэлдэх боловч харийн газарт боол нь болсоор.

12.Цаг тооны ухааныг зохиосон гэх боловч цагаан сараа хэзээ тэмдэглэхээ мэдэхгүй ...

13.Эрүүгийн хуулиа гишгэлдэг байж ёс зүйн дүрмээр яадаг байна даа, цаас цаг хоёрын л гарз биз дээ, эрхэм гишүүд ээ!

14.Эрүүл агаар эм гэдэг үг зохиочихоод хамгийн бохир орчинд амьдрагчид.

15.Эрүүл мэндийн төлөө хэмээн хор уудаг. Дайнгүй боловч бие биенээ алсаар... дайсангүй боловч бие биеээ талсаар...

16.Жаргалтай болсон юм болов уу даа, орондоо дуулаад л... зовлонг зөгнөж байгаа юм ш дээ, ордондоо хэрэлдээд л...

17.Монгол хүнд гэрийн буйр олдохгүй байхад гадны хүнд байшингийн суурь хуваарилаад л...

18.Дээгүүрээ 21 дүгээр зуун гэж хашгираад л... доогуураа хүй нэгдлээр амьдраад л...

19.Саарал ордны өнгө нь цайрах тусам мөнгө нь багасаад л...

20.Төрийнх нь төгрөг багасаж түшээдийнх нь доллар ихсээд л...

21.Дээдсүүд нь инээх гэхээр идсэн өөх нь гарчих гээд, доодсууд нь уурлах гэхээр хоосон цувдай нь цоорчих гээд л...

22.Хонгилийн үзүүрийн гэрлийг харах гэсээр байтал хараа муудаж, уулын оргилд гарах гэсээр байтал хөл муудах нь дээ...

23...

 

Миний дууны сан. Дууны захиалга авсан ч яахав

Миний дууны сан одоогоор нэг иймэрхүү л байна. Нэг үеийг бодвол дуунуудаа шинэчлэхээ бараг болиод байгаа, нөгөө талаар сүүлийн үеийн hip hop, pop, R&B, trance дуунуудыг миний чих хүлээж авахгүй байгаа л даа. Хөгшин хүн чинь тэгээд ер нь ихэвчлэн хуучин дуунуудаа л сонсох юм байна ш дээ хэхэ. Надад харин Alternative rock чиглэлийн дуунууд их таалагддаг. Гэхдээ би хөгжмийн мэдлэг тааруу талдаа, гэхдээ гоё дуунуудыг урсгал чиглэл харгалзахгүй л сонсдог нь ойлгомжтой.

Өөрийнхөө дуунуудын жагсаалтыг та бүхэнд та бүхэнд харуулъя. Зарим хүнд байхгүй, хэрэгтэй дуунууд байвал тавьж өгсөн ч яахав. Гол нь манай нэт удаан болохоор нэг юм аплоад хийх гэж үнэн зовчихдог юм л даа. Гэхдээ яахав, сажилж явбал хүрнэ гэгчээр яаж ийгээд хэдэн юм аплоад хийж бол болох байх оо.

(Жич: Сан маань жаахан замбараагүй байж магадгүйг уучлаарай.)

Цоодолын Хулангийн хэдэн сайхан шүлэг

Цасны чимээгийн хүсэлтээр яруу найрагч Ц.Хулангийн хэдэн сайхан шүлгийг орууллаа. Эдгээр шүлгүүд дотор захисан шүлэг чинь байгаа байх гэж найдаж байна. Байхгүй бол хэлээрэй, олж өгнө өө.

Ц.Хулан-Чамд би хайртай

Олуулаа инээж авахуулсан гэрэл зурган дээр
Орь ганцаараа гунигтай мэт байдаг
Бүжгийн талбайд ховорхон үзэгдэж
Бүүдгэр үдэш, сумын тэнд дандаа л тааралддаг
Чамд би хайртай

Аль хэдийнээ дасал болсон
Цагаан өнгийн цамцан дээр
Адаглаад зангиа зүүдэггүйд чинь
Чамд би хайртай

Араас нэхэл дагал болдоггүйд чинь
Анхнаасаа ер нь намайг тоодоггүйд чинь
Бүүр их хайртай

Ц.Хулан-Хань минь

Хань минь
Хамаагүй нисээд цуцсан шувуу минь
Хаа эртийн үлгэр мэт
Халуун бага насандаа
Жаргая л гэж чамайг дагасан
Жаахан охин явахдаа
Харанхуйн цаана гэрэлтэх
Бурхдын оронд
Яаж хүрнэ дээ чи минь гэж
Хаа холын гунигт өдөр
Харуусан бодохын чинээ саналгүй
Инээлдэн уулзаж дээ хоёулаа...

Ц.Хулан-Анд найз нартаа

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм

Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа
Дайнтай цагын тэнгэр мэт бараан нь голдуу амьдралд
Дайзтай сум шиг эгнэж явлаа ч нөхөд минь цувж одсоор байна
Шархадсан зүрхийг минь ертөнцийн ямар ч рашаанаар анагаахгүй
Шарилынх нь цэцгийг үнэрлэж нэг тайтгардаг аа
Шүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм
Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм
Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашуун үг юм
Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа

Ц.Хулан-Зүгээр л нэг амьдрах юмсан

Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . .

Ц.Хулан-Хүүгээ Гандангийн дэнж уруу хөтлөхүй

Гурван нас ч хүрээгүй нялх амьтан чамайгаа
Гулдарч чирсээр Гандангийн дэнж рүү өгслөө
Бурханы зүгээд л хүн өөрөө явж очдог шүү, үр минь
Бусад замынх нь чулууг ээж нь насан туршдаа түүнээ..

Ц.Хулан-Аавдаа

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчигт нь нэмэгдэг мөнгөн сор нь тоогоор жаргана даа гэхэд
Санаагаар даанч болохгүй юм ааваа.

Бүүвэйтэй хонгор жилийн минь тухай мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын минь ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ.

Амттай зөөлөн хоёроор баярлуулдаг муу ээжий л минь
Айлын тавагаас чихэр хармаалж шараа болгооно
Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээнт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунаас атгаж
Сансарт хүү нь нисэх юм шиг санаж ээж нар сацлаа өргөж үлддэг.
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Атгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ.
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж
Аав нар сумны үүзэл шиг хааяа дуугарна,
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг,
Битүүхэн дотроосоо норж аав нар чимээгүйхэн өтөлдөг.
Үхэж болохгүй тушаалаа авсан цэрэг шиг
Үр нь хөлөө олтол цоо эрүүл шиг жүжиглэдэг
Ачийг тань хариулна гэж олон жил би худлаа ярилаа
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг гавьяатан шиг
Сөөг сөөх гэж хэвтүүлээд номхон тэмээ ноолон шиг
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа түлхүүллээ.
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх шиг
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтөлнө,
Газар дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Ганзагагдсан хэдэн зээтэйгээ хамт хэдэнтээ хэлд орно
Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино,
Гайгүй дээ би аавыгаа жаргааж гэж өөийгөө хуурна.
Ганцхан зүрхний чинь цохилт намайг зэмлэн цохиолж
Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг
Хазгайлж болохгүй титэм шиг нэрээр тань би овоглосон
Өргөст орчлонд хүү нь бүдчээд уйлж суухын цагтаа
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.

Цоодолын Хулан-"Хүүдээ" шүлэг (mp3)

Яруу найрагч Цоодолын Хулангийн нэгэн гайхамшигтай сайхан шүлгийг татан авч сонсохоор орууллаа.

Татах:  Цоодолын Хулан-"Хүүдээ" шүлэг (mp3)

(Нийт: 345)