Эрчvvд эмэгтэйчvvдийн хооронд хичнээн ялгаа байдаг вэ?

ЭРЧVVД

1. Эрчvvд ярианы явцад эмэгтэйчvvдээс 3 дахин цєєн асуулт тавьдаг. Яриандаа голдуу vйл vг хэрэглэдэг. /тайлан тавьдаг байхгүй юуу даа/

2. Эр хvний хийсвэр сэтгэлгээ буюу тархины баруун тал бємбєлєг илvv хєгжсєн байдаг.

3. Эрчvvд эмэгтэйчvvдтэй л адил худлаа хэлдэг, гэхдээ худлаа ярьж байхдаа их ууртай, догшин болдог.

4. Эрчvvд 2 дахин олон галзуурдаг.

5. Эрчvvд гоо сайхан эмийг хараад дур нь илvv их єдєєгддєг.

6. 12 агуу математикчин эрд нэг эмэгтэй математикчин ногддог.

7. Эрчvvд харанхуйд муу хардаг. Тэдний vнэрлэх ба сонсох чадвар илvv сул

8. Эрчvvдээс илvv их vнэр ялгардаг.

9. Ихэнх эрчvvдийн бэлгэ эрхтэн яльгvй зvvн тийш хазайсан байдаг.

10. Эр хvний биед 10 хувь илvv ус агуулагддаг.

11. Эр хvний булчингийн жин 20 хувиар илvv

ЭМЭГТЭЙЧVVД

1. Эмэгтэйчvvд ярианы vдед тэмдэг нэрийг эрчvvдээс 4 дахин олон хэрэглэдэг.

2. Эм хvний эрчvvдийн vг яриа илvv их єдєєдєг

3. 20 эмэгтэй тутмын нэг нь сарьсан багваахай хашгирахыг сонсч чаддаг.

4. Эмэгтэйчvvдийн хєгжмийн сонсгол илvv хєгжсєн байдаг, хєгжмийн авьяастай 6 эмэгтэй 1 эрэгтэй ногддог.

5. Эм хvний тархины тал бємбєлгvvд адилхан хєгжилтэй. Тvvнээс гадна сэтгэл хєдлєлийг хариуцсан хэсэг илvv хєгжсєн байдаг.

6. Эм хvний биед 15 хувь илvv єєх байдаг.

7. Эм хvн худлаа ярихдаа инээмсэглэж хvvхэд шиг дуугардаг.

8. Эм хvний арьсанд мэдрэлийн тєгсгєлvvд 10 хувь илvv байдаг

9. Ихэнх эмэгтэйчvvдийн зvvн хєх баруунаас арай том.

10. Эмэгтэйчvvд архи согтууруулах ундаанд 2 дахин илvv мэдрэмтгий байдаг.

11. Эм хvн тохойны vе 6 градусаар илvv нугалж чаддаг.

БИДНИЙ МЭДЭХГVЙ 10 БАРИМТ

1. Эм хvн эрчvvдээс нэг цаг илvv унтах шаардлагатай.

2. Охид хєвгvvдээс дунджаар хагас жилийн ємнє хэлд ордог.

3. Эмэгтэйчvvд эрчvvдээс 2 дахин цєєн осол аваар гаргадаг.

4. Эм хvний биед 5-6 дахин их алт байдаг.

5. Эрчvvд хоёр дахин олон араар тавьдаг.

6. Солгой эрчvvд эмэгтэйчvvдээс 2 дахин олон байдаг.

7. Эрчvvд эмэгтэйчvvдээс 2 дахин олон аянганд єртдєг.

8. 10 хоригдлын 9 нь эрэгтэй

9. Эрчvvд эмэгтэйчvvдээс дунджаар 1.4 дахин их цалин авдаг.

10. 80 наснаас хойш эрчvvдийн 69.3 хувь нь сексээс таашаал авсаар байдаг бол харин эмэгтэйчvvдийн ердєє 30 нь

Дэвидийн түүх-Сургамжит өгүүллэг

Тэр жил хатагтай Рэчель 5-р анги дааж авчээ. Тэдний ангид Дэвид гэдэг нэг хүү байжээ. Тэр хүү байнга хиртэй хувцастай, үс нь арзайж сэгсийсэн, ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш нь ажиглажээ.

Хатагтай Рэчель Дэвидийн хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Гэхдээ хувийн хэргийг нь уншиж эхлээд маш их гайхжээ. Учир нь нэгдүгээр ангийн багш нь "Дэвид маш ухаантай, сэргэлэн цовоо, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгээ эвтэй найртай." гэжээ. Харин цааш нь хоёрдугаар ангийн багш нь "маш сайн сурагч. Гэвч ээжид хүнд өвчин туссан учир хэцүү байгаа бололтой. Ар гэрийн амьдрал хүнд байж магадгүй." гэсэн байв.

Гуравдугаар ангийн багш нь "Ээжийнх нь үхэл түүнд маш хүнд туссан. Аав нь нэг их анхаарал халамж тавьдаггүй. Ямар нэг арга хэмжээ яаралтай авахгүй бол ар гэрийнх нь хэцүү уур амьсгал түүнд нөлөөлнө." гэж бичсэн байлаа.

Харин дөрөвдүгээр ангийн багш нь "Дэвид бүрэг, хичээлдээ сонирхолгүй. Ямар ч найз нөхөдгүй. Заримдаа хичээл дээр унтдаг. Хатагтай Рэчель Дэвидийн ямар хүүхэд байсныг нь мэджээ.

Багш нарын баярын өдөр сурагчид нь хатагтай Рэчельд өнгө өнгийн туузаар чимсэн цаасан боосон бэлэг бэлэглэхэд тэрээр ихэд санаа зовжээ. Учир нь Дэвид түүнд бор цаасанд боосон, зарим шигтгээ нь унасан, хиймэл шигтгээтэй бугуйвч, нэлээд дундарсан үнэртэй ус бэлэглэжээ. Дэвидийн энэ бэлгийг харсан хүүхдүүд инээлдэн шоолоход багш, бугуйвч өөрт нь маш их таалагдсаныг хэлж үнэртэй уснаас нь хэд хэд шүршихэд хүүхдүүд инээлдэхээ больжээ.

Тэр өдөр Дэвид багшдаа "Хатагтай Рэчель, та яг миний ээж шиг үнэртэж байна." гэж хэлжээ.

Хичээл тарсны дараа хатагтай Рэчель хэсэг уйлав. Тэр өдрөөс эхлэн Дэвидэд анхаарал тавьж эхэлжээ. Анхаарах тусам Дэвид улам бүр сэргэж яг л урьдынх шигээ хамгийн шилдэг сурагч болжээ. Жилийн эцсээр хатагтай Ричелийн гэрийн үүдэнд Дэвид нэгэн зурвас хавчуулсан байлаа. Зурваст "Та бол энэ дэлхий дээрх хамгийн сайн багш" гэсэн байлаа.

Энэ зурвасыг бичсэнээс хойш зургаан жилийн дараа лицей төгсөхдөө, мөн дахиад зургаан жилийн дараа Дэвид хатагтай Рэчельд захидал илгээж төгссөн сургуулиудаа үргэлж амжилттай төгссөнөө мөн энэ дэлхийн хамгийн сайн багш бол та гэж бичсээр байлаа. Дахиад хэдэн жилийн дараа ирсэн нэг захидалдаа Дэвид нэг сайн бүсгүйтэй танилцсанаа, аав нь хэдэн жилийн өмнө өөд болсон тул хатагтай Ричелийг хүргэний талыг төлөөлж өгөхийг хүсээд мөн л та бол энэ дэлхийн хамгийн сайн багш гэжээ. Гэхдээ энэ удаа захидлын доор гарын үсэг зурахдаа хүний их эмч Дэвид гэж бичсэн байв.

Хатагтай Рэчель хүүгийн хуриманд очихдоо олон жилийн өмнө хүүгийн бэлэглэж байсан бугуйвчийг зүүж, үнэртэй уснаас нь түрхэхээ мартсангүй.

Хайртай багшийгаа харсан Дэвид тосон угтаж, хайрлан тэврэхдээ чихэнд нь "Надад итгэсэнд тань, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болгосонд тань, намайг амьдралд итгэх итгэлтэй болгосонд тань чинь зүрхнээсээ баярладаг шүү багшаа" гэж шивнэжээ. Хатагтай Рэчель хайр, нулимс дүүрсэн нүдээр Дэвидэд "Үгүй дээ хүү минь! Чи буруу ярьж байна. Чамтай тааралдахаасаа өмнө би багш гэдгээ мэдэрдэггүй байжээ" гэв.

Эх сурвалж:   http://duraaraa.wordpress.com/

Энэ сайт дээр нэлээд олон хөөрхөн өгүүллэгүүд байна лээ шүү. Олж уншаарай.

Detailed specifications of WOMAN

 

Нэр: Эмэгтэй хүн
Тэмдэглэгээ: Fm
Анх нээсэн хүн: Адам
Хувийн жин: Дундаж нь 60 кг. Зарим нэгдлүүд нь 40-120 кг.
Физик шинж чанар: Ихэнхдээ уян зөөлөн. Буруу харьцвал тэр чигээрээ хатуурах нь буй. Бага температурт буцална. Амархан хөрнө.
Химийн шинж чанар: Au, Ag, Pt зэрэг үнэт мөталлуудтай нэгдэх дуртай. Үнэт чулуутай мөн адил. Гэнэт дэлбэрэх аюултай. Этилийн спиртэд амархан ханадаг. Зарим шинж чанар нь шөнийн цагаар идэвхждэг.
Хэрэглэх салбар: Гоёл чимэглэл, үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ. Хир буртаг арилгах чадвар сайн. Нийтийн болон гэрийн хоолны салбарт эрэлт ихтэй. Хүний биеийн ядаргааг арилгаж стресс тайлна, буруу хэрэглэвэл эсрэг үйлчилгээтэй.
Өнгөний хувирал: Хэрвээ тайван байдал нь алдагдсан, тэсрэхийн өмнөхөн, эсвэл дэргэд нь ижил төрлийн илүү чанартай элемент байвал улаан ягаан болж хувирна.
Аюулгүй ажиллагаа: Буруу эдэлж буруу харьцвал орчин тойрондоо аюултай. Нэг хүнд нэг л загвар байх ёстой. Хэрвээ олон загвар зэрэг хэрэглэх бол бие биетэйгээ харших тул тус тусад нь хадгална.

Электрон номын сангийн баяжуулалтын тухайд

Миний электрон номын сангийн булан 100 гаруй номтой болоод байна. Блог уншигчид маань энэхүү санг баяжуулахаар эхнээсээ номнууд илгээж эхлээд байгаа юм. Одоогийн байдлаар Гулаг ольтриг болон Тwilight гэсэн 2 ном ирсэн бөгөөд Гулаг ольтригийг оруулсан болно. Харин Тwilight-ийн хувьд уг номыг орчуулан хэвлэн гаргахаар ажиллаж буй Асуулт самбарын залуус блог дээрээ тавихыг зөвшөөрөөгүй болно. Тэдгээр залуусын маш олон сарын хөдөлмөрийг бид хүндэтгэж үзэх хэрэгтэй бөгөөд тун удахгүй хэвлэгдэж гарах үед нь худалдан авч уншина буйзаа.

Электрон номын сангийн буландаа дахиж мөд хэвлэгдэхээргүй, одоо ховордсон сайхан номуудыг л оруулмаар байна. Тухайлбал би Францын зохиолч Антуан Де Сент-Экзюперигийн "Бяцхан хун тайж" номыг нэг завандаа скайнердаж оруулахаар цүнхэндээ сар гаруй авч явж байна. Хүүхдүүдэд уншуулмаар маш хөөрхөн ном шүү.

Та бүхэн энэхүү номын санг баяжуулахад өөрсдийн хувь нэмрээ оруулмаар байгаа бол хамтран ажиллахад үргэлж бэлэн байна.

Удахгүй бүгдээрээ уншаад уншаад уйдамгүй маш баялаг е-номын сантай болох нь дамжиггүй. Номын цагаан буян арвижих болтугай.

Электрон ном #101: Александр Солженицын-Гулаг Ольтриг

Alonzo Morning гэдэг нэгэн залуу над уруу өөрийн орчуулсан нэгэн номыг явуулж, түмний хүртээл болгохыг хүссэн байна. Номын хэнээтэн Банжигчидийнхаа нэрийн өмнөөс эрхэм Alonzo Morning-д талархлаа илэрхийлье. Таны ажилд өндөр амжилт, амьдралд тань аз жаргал, баяр баясгалан хүсье. Маш их баярлалаа.

Жич: Таны номыг тавилгүй хугацаа алдсаныг минь уучлаарай. Банжиг мэйл маань шинэ мэйл 0 гэж гараад байхлаар нь шинэ мэйл алга гэж бодоод яваад байсан юм байна. Банжиг-ийн админуудад хандаж шинэ мэйл, зурвасын тоолуураа шалгаж үзээч гэж хүсье.

Alonzo Morning-ийн и-мэйл:

Гулаг Ольтриг хэмээх 3 боть зузаан номыг миний бие товчилон орчуулснаа интернет номын санд чинь нэмүүлэхээр явуулж байна. Хэдийгээр товчилсон ч гэсэн шахсан бичилтээр 200 хуудас болсон бөгөөд энэхүү гайхалтай бүтээлийн тухай ерөнхий ойлголт авч, агуулгын голтой нь танилцах боломжтой.

Өөрийн чинь номын сангаар дамжуулан уншсанаар илүү олон хүн уншиж, илүү ихийг мэдэх байх гэж итгэж байна.

Ажилд чинь амжилт хүсье.
Баярлалаа.

Татаж авах бол:  Александр Солженицын-Гулаг Ольтриг

Валютын ханш татагч

Ганзориг-ийн хийсэн өдөр тутмын валютын ханш татагч программыг хүргэж байна. Хэн бүхэнд хэрэгтэй программ хийж нийтэд зориулж түгээсэнд Ганзоригтоо баярлалаа. Энэхүү программ дээр нэмэх санаа оноогоо түүнд нэмэрлээрэй залуусаа.

Татаж авах бол:  Валютын ханш татагч

Эх сурвалж:  http://ganzo79.blogspot.com/2009/04/blog-post_6006.html

Машин тоглоом биш!!! Хайран сайхан залуу хөвгүүн...

Хурд хэтрүүлэх, дүрэм зөрчсөнөөс болж ямар их осол аваар, гай гамшиг учирч байна аа.Саяны наадмаар л гэхэд хурд хэтрүүлснээс болж маш олон аймшигтай ослууд гарлаа ш дээ.

Том том бандгар жип уначихаараа ямар ч хөөрүү, онгироо, дээрэлхүү болчихдог юм. Такси, микро, автобуснаас гадна ЖИП-нүүд хамгийн бүдүүлэг, дээрэнгүй, дүрэмгүй хөдөлгөөнд оролцогчид байх юм. Тэдгээр жолооч нарын буруу үйлдэлд хамгийн гол нь гэмгүй хүмүүс хохирогч болдог нь машид гунигтай.

Өглөөд лагераас ирэх замд зарим нэгэн жолооч тэр нарийхан замын эсрэг урсгалаар галзуу юм шиг л давхилдах юм. Үнэхээр яаралтай ажилтай бол өглөөд 10 минутын өмнө босоод л явж болдоггүй юм байх даа?

Монголын замын нөхцөл байдал ямар билээ, машин тэрэгний засвар үйлчилгээ гэж сонирхогчдын түвшинд шахуу байгаа, жолооч нарын ур чадвар ямар билээ гэдгийг сайн бодож замын хөдөлгөөнд соёлтойхон оролцоцгооё бүгдээрээ.

Дөнгөж сая лагер дээр үлдсэн хэд уруугаа ярьтал тэнд дөнгөж сая нэгэн золгүй осол гарсан тухай өгүүлж байх юм. 15-17 насны гурав дөрвөн өсвөр насны хүүхдүүд аав ээжийнхээ жипийг лагер дээр унаж үзье гэж зөвшөөрөлгүй авч давхиж байгаад хурдтай, огцом эргэснээс болоод онхолдож, жолоочийн хажууд сууж байсан хүү цонхоор унаж машин доор дарагдаж амиа алдсан байна.

Ямар харамсалтай юм бэ? Сайн төрлийг олж төрөх болтугай.

Машин тоглоом гэж үү?!!!

 

Банжиг блогоо нөөцөлж авах тухай?

Сүүлийн үед Банжиг блог доголдоод байх боллоо. Энэ нь дан ганц Банжигаас болж байгаа биш нь тодорхой л доо. Угаасаа Монголд интернэтийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж чадаагүй байна. Тээр тэнд 1 баагий кабель таслахад л Монгол маань буцаад хөмөрсөн тогоон дотроо орчихож байгаа юм чинь.

Банжиг Монголдоо хамгийн тогтвортой, удаан хугацааны туршид идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн учраас харьцангуй найдвартай ч гэсэн өөрийн бичлэгүүдээ давхар нөөцөлж авах нь хэрэглэгчдийн бас нэг үүрэг юм. Yahoo 360, yahoo photos зэрэг үйлчилгээнүүд хүртэл хаагдаж, тэдгээрт хийсэн бүх зүйлс устсан гашуун түүх байгаа билээ.

Тиймээс ер нь блогоо нөөцөлж авах хэрэгтэй эсэх талаар бодож арга замууд хайлаа.

Хамгийн хялбар зам нь offline browser software ашиглаж блогоо бүхэлд нь компьютер уруугаа хуулах явдаг гэж үзлээ. Offline browser-ийн буюу ямар нэгэн сайтыг бүхэлд нь хуулах үүрэгтэй маш олон программууд байдаг. Хамгийн нэрд гарсан нь SurfOffline гэдэг программ юм. Гэхдээ энэ программ нь мэдээж үнэтэй учир crack, keygen жаахан хайж үзээд цагаа хайрлаад ижил функцтэй free software хайлаа. PageNest, HTTrack Website Copier гэсэн программууд олж авлаа.

Хэрэглэхэд маш хялбар энгийн программууд байна. HTTrack Website Copier-аар өөрийн блогоо компьютер уруугаа хуулж авлаа. Миний блог ердөө л 28 орчим МВ болж байна.

Та нар ч гэсэн энэ программыг татаж авах бол:    HTTrack Website Copier

Жолоо барина гэдэг ч тоглоом биш шүү. (хөгжилтэй сургамж)

Бүсгүйчүүд гэлтгүй бүгдээрээ анхааралтай жолоо барьцгаах хэрэгтэй шүү.

Хүний эрүүл мэндийг юугаар ч нөхөх аргагүй.

Италийн цагдаагийн албаны мотоциклийн парад (1950-аад он)

Италийн цагдаагийн албаны нэгэн төрлийн парадыг орууллаа. Үнэхээр гоё үзүүштэй юм байна.

Дэг журам, сахилга бат, багийн тоглолт, хувь хүний хариуцлагаа гэж...

(Нийт: 345)