The Lemons-ийн амт (хошин зураг)

Бодсон зүйл чинь мөн байна уу?

Эдийн засгийн хямрал ба брэндүүд (хошин зургууд)

 

Хөгжилтэй таавар: Яагаад хөлбөмбөг талдаа 45 минут тоглодог вэ? (Зөвхөн насанд хүрэгчдэд)
Яагаад хөлбөмбөг талдаа 45 минут тоглодог вэ? Яагаад 30 минут, эсвэл 60 минут тоглодоггүй юм бол? Та бүхэн энэхүү хөгжилтэй тааврыг өөр өөрийнхөөрөө хариулсны дараа жинхэнэ хариултыг орж үзээрэй. Ямар хариултууд бодсон, таасан эсэхээ сээгийдэж үлдээхээ мартуузай. Жаахан хүүхдүүд орж үзэхгүй гэдгээ ойлгосон биз!!! :D
"Хөгжилтэй таавар: Яагаад хөлбөмбөг талдаа 45 минут тоглодог вэ? (Зөвхөн насанд хүрэгчдэд)" цааш унших »
Таны IQ хэд вэ? Үзээд хариугаа сээгийдээрэй.

Free IQ Tests
Free-IQTest.net - Free IQ Tests

Intelligence Interval Cognitive Designation
40 - 54 Severely challenged (Less than 1% of test takers)
55 - 69 Challenged (2.3% of test takers)
70 - 84 Below average
85 - 114 Average (68% of test takers)
115 - 129 Above average
130 - 144 Gifted (2.3% of test takers)
145 - 159 Genius (Less than 1% of test takers)
160 - 175 Extraordinary genius
2070 оноос ирсэн захидал (Текстэн хувилбар)

Өнгөрсөн үедээ ирээдүйгээс

Өнөөдөр 2070 он. Би одоо 50 настай боловч яг л 85-тай хүн шиг харагддаг. Учир нь би өдөртөө ердөө дэвтээх төдий хагас аяга ус уудаг. Надад амьдрах хугацаа тун бага үлдсэн гэж бодож байна. Манай хүүхдүүд намайг буянтай нэгэн учраас ийм өндөр насалсан гэцгээдэг.

Намайг таван настай байхад дэлхий огт өөр байсан. Хүмүүс цэцэрлэгт хүрээлэн, ой шугуй, тал хөндийгөөр зугаалж, айлын хашаанд өвс ногоо ургаад л. Би хүссэн хугацаагаараа усанд хэвтэж, шүршүүрт ордог байлаа. Тухайн үед "Усаа гамна" гэдэг анхааруулгыг газар сайгүй харж байсан ч бусдын адил тоодоггүй байв. Усыг хэмжээ хязгааргүй хэрэнлэсээр л байсан.

Аав урт резинэн хоолойгоор ус шүршээд л машинаа угаадаг байсныг санаж байна. Харин одоо бид биеэ цэвэрлэхдээ эрдэсжүүлсэн тос түрхээд чийгтэй алчуураар нямбайлан арчдаг. Үс, сахлаа ч гэсэн усгүйгээр арчилж, цэвэрлэдэг. Бид өмссөн хувцсаа хаях хүртлээ хэзээ ч угаадаггүй. Хүүхдүүд ус гэдэг чандмань эрдэнээс илүү үнэтэй, тоглож болохгүй гэдгийг маш сайн мэддэг.

Өнөөдөр гол горхи, булаг шандны оронд хуурай сайр үргэлжилж, гүний ус байхгүй болсон. Мод, өвс, ургамал гэж үгүй болсон. Бороо ч орохгүй. Мөн өвөл, зун, хавар, намар гэж улирал байдгийг өнөөгийн хүүхдүүд мэдэхгүй. Тэд төсөөлж ч чадахгүй. Дэлхий өнөөдөр эргэж сэргэхгүй, хязгааргүй цөл болсныг би харж сууна Хүмүүс ажлынхаа хөлсөнд алт, алмас эрдэнэ биш, ус авахыг илүүд үздэг.

Энэ хуурай, халуун ертөнцөөс болж хорин настай цэл залуухан охин минь эгээ л 40 настай юм шиг харагддаг. Бидний хэрэглэж буй хоол хүнсий 80 хувь нь химийн гаралтай бүтээгдэхүүн. Манай цаг үеийн суут эрдэмтэд, судлаачид усыг ч гэсэн химийн аргаар гаргаж авахаар ажиллаж байгаа боловч ямар ч үр дүнгүй байгаа. Бид усыг үйлдвэрлэж чадахгүй нь. Миний багад хүмүүс алт, алмас эрдэнэ, газрын тосны төлөө дайтаж, бие биенээ хяддаг байсныг санаж байна. Харин өнөөдөр өчүүхэн хэмжээний цэвэр усны нөөцөө хамгаалах гэж мянга мянган хүний амь эрсдэж байгаа цаг.

Нэг удаа охин минь "Таны багад дэлхий ямар байсан бэ?" хэмээн асууж билээ. Би түүнд зуны турш бороо орж, өнгө өнгийн цэцэгс алаглан, ногоон навч, шилмүүсээр гоёсон чилгэр моддоор дүүрэн ойд төрөл бүрийн амтат жимс ургадаг тухай, цэлэлзсэн тунгалаг нуур, загас жараахай нь сүлэлдсэн голын талаар, хүмүүс усыг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болдог байсныг ярьж өглөө. Мөн хүмүүс нь ямархуу эрүүл, чийрэг, үзэсгэлэнтэй байсныг ярихаа ч мартсангүй.

Гэтэл охин маань "Тэр сайхан дэлхий яагаад ийм болчихсон юм бэ?" гээд л шалгааж байна. Энэ асуултын хариултыг хэлэхэд надад аймшигтай байсан. "Усыг гамтай хэрэглэх талаар мянга, мянган сануулгыг тоодоггүй хүмүүсийн нэг нь би байсан" гэж хэлэх амар байгаагүй. Тэр сайхан үзэсгэлэнт дэлхий яагаад ийм болсныг, хэн энэ бүхнийг өөрчилснийг тайлбарлахад хэцүү байв. Бидний ухаангүй, тооцоогүй үйлдлийн төлөөсийг үр хүүхэд маань төлж байгааг хэлэхэд толгой эргэж билээ.

Тэр үед энэ бүхний буруутан нь би гэдгийг маш сайн ойлгосон. Болдог бол эргэж очоод, энэ бүхнийг хүмүүст ярьж өгөхсөн. Үргүй зарсан усаа гамнахсан. Ирээдүйдээ үр хүүхэддээ там болсон дэлхийг үлдээх гэж буйг нь сануулахсан.

 

2070 оноос ирсэн захидал (Youtube deer upload hiichihlee)

Цэвэр усаа хайрлаж хамгаалах талаар хүмүүсийн сэтгэлд хамгийн их хүрсэн энэхүү presentation-ыг зорьж байж Youtube уруу аплоад хийлээ. Эх файл нь swf буюу Shockwave flash format-тай байсныг flv болголоо.

Залуусаа эх болсон дэлхийгээ хамгаалъя, цэвэр усаа хайрлаж гамная.

Гоё ярилцлага: Сэтгүүлч Б.Ганчимэг Асашёорюү Д.Дагвадоржтой хийсэн ярилцлага (сүүлийн хэсэг)
-Сэтгүүлийн үүсгэн байгуулагч Коданшо интернешнл компаниас 4,6 сая иен нэхэмжилсэн юм билээ. Энэ мөнгөн дүн тухайн сэтгүүлийн хэвлэгдсэн тоо, нэр төрийн хохирол хоёрын алийг нь түлхүү бодолцсон тооцоо вэ? -Нэр хугархаар яс хугар гэдэг биз дээ. Мэдээж өдий хүртэл хамаг хүчээ шавхаж, хамаг нервээ барж, амьдралынхаа тодорхой, том үеийг зориулж ирсэн амжилтыг минь ингэж зүй бусаар нулимах надад үнэхээр харамсалтай. Би ийм зүйлийг бол үзэн ядна. Өнөөдөр тэр хүн над шиг энэ  хөлсийг урсгаад, над шиг хатуу амьдралыг туулаад, над шиг барилдаан хийгээд, над шиг хүнд хэцүү нервийг авч яваагүй байж үзэгнийхээ үзүүрээр л хүний зүрх сэтгэл рүү хатгаж байгаад үнэхээр ой гутаж байгаа байхгүй юу.
"Гоё ярилцлага: Сэтгүүлч Б.Ганчимэг Асашёорюү Д.Дагвадоржтой хийсэн ярилцлага (сүүлийн хэсэг)" цааш унших »
Гоё ярилцлага: Сэтгүүлч Б.Ганчимэг Асашёорюү Д.Дагвадоржтой хийсэн ярилцлага (Эхний хэсэг)
Энэ их дажгүй ярилцлага байна. Хуучин ярилцлагыг өнөөдөр л олж уншлаа ш дээ. Над шиг олж уншаагүй нэг ч гэсэн хүн олж уншиж магад гэж бодоод блог дээрээ давхар тавилаа. Асашёорюү Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ "Зууны шуудан" сонин "Ярилцъя" буландаа Мэргэжлийн сумогийн ертөнцийн өнөө цагийн "Хаан", дэлхийн супер од Асашёорюү Дагвадоржийг урьж   халуун дулаан, илэн далангүй, чин сэтгэлийн яриа өрнүүллээ. Тэр урьд өмнө нь хэзээ ч энэ төвшинд дотоод сэтгэлээ нээж байгаагүй юм. Ингээд та бүхнийг бидний ярианд анхаарлаа хандуулахыг хүсье. -Эрхэм Ёкозүна, та өнөөдөр ахиад л дуулиан шуугиан дунд зогсож байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд таны тухай ээлжит сенсаациар амьсгалж байгаа энэ өдрүүдэд та эх орондоо ирлээ. Зодог тайлаагүй байгаа Ёкозүна шүүхийн танхимд өөрийн биеэр очиж мэдүүлэг өгсөн анхны тохиолдол энэ боллоо гэдэг үнэн үү? -Эхлээд хоёулаа мэнд усаа мэдэлцчихье, тэгэх үү.  -Уучлаарай. Танд намрын мэнд хүргэе. Эх орондоо тавтай морилж байна уу. Би жаахан ёсгүй аашилчих шиг боллоо? -Эх орондоо ирээд хоёр хонож байна. Монголынхоо энэ сайхан намрыг зүрх сэтгэлээрээ мэдрэх, тэрэнд автах, энэ мэдрэмжээсээ болоод зарим талаар бүх юмыг мартах сайхан байна. Та бүхэн мэдэж байгаа. Миний бэртэл сэдрээд барилдаанаа үргэлжлүүлэлгүй завсарласан. Сайн эмнүүлэхгүй бол үнэхээр болохгүй байна. Биеийн энэ байдлаас болоод сумо бөхийг шимтэн үздэг, тэр дундаа намайг чин сэтгэлээсээ хайрлаж дэмждэг фенүүддээ сайхан барилдаан үзүүлж чадахгүй сүүлийн үед жаахан гундаагаад байна уу даа гэсэн бодол төрж байна. Тэднийхээ хайр хүндэтгэлийг тээж явах асар их хариуцлага надад оногддогийг би мэддэг. Урьд нь ч тийм байсан. Цаашдаа ч тийм байна. Энэ удаа үнэхээр бэртлээ сайн эмчлүүлэхгүй бол болохгүй байна. Тийм ч учраас нутгаа зорьж ирлээ. Эмээр эдгэдэггүй юмыг эх орон, эх нутаг илааршуулчихдаг нэг сонин зүй тогтол байдаг л даа.
"Гоё ярилцлага: Сэтгүүлч Б.Ганчимэг Асашёорюү Д.Дагвадоржтой хийсэн ярилцлага (Эхний хэсэг)" цааш унших »
Л.Оюунгэрэл буюу Иона Гиннесийн дээд амжилтыг эвдлээ (Youtube videos)

Өнгөрсөн онд “Авьяаслаг Британичууд” шоунд оролцож, үзэгч төдийгүй хамгийн хатуу шүүгч гэгддэг Simon Cowell-ийг алмайруулж байсан монгол охин Лувсандоржийн Оюунгэрэл Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Түүнийг хүмүүс Иона гэж дууддаг. Иона гиннесийн амжилтыг “Marinelli”-ийн байрлал буюу биеийнхээ бүх жинг аман дээрээ тогтоон, 33 секунд болсноор өмнөх дэлхийн амжилтыг 11 секундээр ахиулсан байна. Тэрбээр энэ амжилтынхаа талаар хэлэхдээ “Үүнийг хийж чадах хүн цөөхөн, гэсэн хэдий ч би зорилгодоо хүрлээ. Гэхдээ огтхон ч өвдсөнгүй” хэмээн хэлжээ. Иона таван настай байхдаа телевизээр уран нугаралтын үзүүлбэр үзсэнээс хойш нугарахыг хүсдэг болжээ. Одоо Иона Лондоны Их сургуулийн Бирбек коллежид хууль эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа юм.

200 хүний гайхамшигт бүжиг

Энэ үнэхээр гайхалтай

(Нийт: 345)