Тохойгоо долооно гэдэг боломжгүй зүйл

01. Асгаж цутгадаггүй ганц л хүнсний зүйл байдаг энэ юу вэ? Зөгийн бал.
02. Матар хэлээ амнаасаа гаргаж чаддаггүй.
03. Бүх цагаан баавгайнууд солгой гартай байдаг.
04. Заан л ганцхан үсэрч чададгүй амьтан.
05. Кока-Кола анх ногоон байсан.
06. Дэлхий дээрх хамгийн түгээмэл нэр бол Мохаммед.
07. Хүний биед байдаг хамгийн хүчтэй булчин бол хэл юм.
08. Америкийн нэгдсэн улсын хүн бүр дор хаяж 2 Кредит Кардтай байдаг.
09. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин илүү нүдээ цавьчдаг.
10. Та амьсгаагаа түгжээд яасан ч өөрийгөө алж чадахгүй.
11. Тохойгоо долооно гэдэг боломжгүй зүйл.
12. Таныг найтаахад хүмүүс “бурхан өршөө” гэж хэлдэг учир нь таны зүрх энэ үед 0.1 секунд зогсдог.
13.Гахайнуудын хувьд дээшээ тэнгэрлүү харах нь боломжгүй зүйл.
14.Та хэтэрхий хүчтэй найтаавал хавиргаа хугалах магадлалтай. Та найтаахаа түгжих гэж оролдвол толгой болон хүзүүндээ байдаг судсыг хагалж өөриигөө үхэлд хүргэх магадлалтай.
15. Хөзөрт байдаг ноёнгууд түүхэнд байсан агуу хаадыг илэрхийлдэг.
-Гил – King David
-Цэцэг – Alexander the Great
-Бунд – Charlemagne
-Дөрвөлжин - Julius Caesar

16.111,111,111 x 111,111,111 = 12,345,678,987,654,321

17. Хэрвээ ямар нэгэн морьтой хүний хөшөөний мориных нь урд 2 хөл нь дээшээ өргөгдсөн байвал энэ хүн дайнд амиа алдсан гэсэн үг. Нэг хөл нь дээшээ өргөгдсөн байвал тэр хүн өвчний улмаас нас барсан гэсэн үг. 2 хөл нь газарт байвал тэр хүн байгалын жамаар хорвоогоос одсон гэсэн үг.
18. Сумнаас хамгаалах хантааз, галын гарц, машины шил арчигч, лазер принтерүүдээр юугаараа адилхан гээч. Бүгдыг нь эмэгтэй хүн зохиосон.
19. Өнгөрсөн 4000 жилд нэг ч шинэ амьтан тэжээвэр болоогүй.
20. Дундаж үзүүлэлтээр хүмүүс аалзнаас үхэхээс илүү айдаг.
21. Цахилгаан сандлыг анх нэгэн шүдны эмч бүтээжээ.
22. Хүний зүрх цохилохдоо цусыг 9м газар хүрэхэд хангалттай даралтаар шахдаг.
23. Чихэвчийг зөвхөн нэг цаг зүүхэд л таны чихэн дэх бактерууд 700 дахин ихэсдэг.
24. Хүн болгоны хурууны хээ өөр байдаг шиг хэлний хээ мөн бүгд өөр байдаг.

Хамгийн эцэст нь энэхүү зүйлүүдыг уншсан хүмүүсийн 99% нь тохойгоо долоох гэж оролдох болно.

Эх сурвалж:   http://www.sehuun.com/index.php?name=news&op=view&id=495

The story about true love. "Signs" short film

Гэгээн хайрын тухай өгүүлсэн үнэхээр гайхалтай сайхан кино. Шинэ 7 хоногоо аз жаргалаар эхэлцгээе.

"Дэгтий" малгайн түүх

Дээр миний бичиж байсан "зодуулсан" зургийн эзэн манай эгчийн хүүгийн бас нэгэн хөгжилтэй паян.

3-4 настай л байсан байх. Цагаан сараар манайд бөөн зочид ирвээ.Нэг зочин маань хөлөө гэмтээчихсэн, гутал өмсөж чадахгүй боолттой учраас хонины нэхийгээр хийсэн том дэгтийтэй ирсэн юм л даа.

Бууз, ууц, цай гээд л бүгдээрээ бужигналдаж байсан чинь мань нөхөр коридорт л ганцаараа тоглоод л байлаа. Нэлээн тоглож байснаа л онгироод л намайг хардаа гээд л орилоод уналаа. Бүгдээрээ гайхаад харсан чинь бөөн шавхай болсон нөгөө том дэгтийг чинь малгай шиг өмсчихсөн, байдгаараа баярлачихсан зочны өрөөнд ороод ирдэг юм байна. Нөгөөхөө тайлуулахгүй гэж уйлаад л, булаацалдаад бүх хүмүүсийн элэг авахаа дөхсөн дөө.

Яг тэр үед бид камераар бичлэг хийж байж таараад авчихсан, одоо үзэхэд их хөгжилтэй байдаг юм.

Golden song: Иосиф Кобзон - Журавли mp3 форматаар татаарай

Оросын алдарт дуучин Иосиф Кобзоны Журавли дууг мр3 форматаар нь тавилаа. Хэдэн жилийн өмнө би нэлээд цаг гарган хайж олж татаж авч байсан юм.

Үнэхээр гайхамшигтай сайхан дуу шүү. "Тулалдаанд зөвхөн шонхрууд ниснэ" киноны дуу.

Солонгосын Элсэн цаг кино soundtrack-ийг нь ашигласан байдаг даа.

 

Татах (Татаж авах):            Иосиф Кобзон - Журавли.mp3

 

Total video converter + Serial (Бүх төрлийн видеог хөрвүүлэгч)

Youtube г.м нэтээс татсан видеогоо гар утас, i-pod, mp4, DVD дээрээ үзэхэд видеогоо тохирох форматаар хөрвүүлэх хэрэгтэй байдаг даа. Иймд бүх төрлийн видео файлыг хооронд нь хөрвүүлэгч программыг сериалынх нь хамт тавьж байна. Боломжийн программ байна лээ.

total video converter 3.12 key

0ab52023-ba00347e-9fa86acd-fdc330a9 -68578b7e-264b81e1-30bdfeef-cea403fa-20457e4a-39c0 3409-f69a9aba-388e8a94-677044c7-643fe9ac-66523c91- 18a61801

Татах (Татаж авах):   Total video converter 3.12

Электрон ном #98: Artificial Intelligence буюу Хиймэл оюун ухаан хичээлийн лекц

Artificial Intelligence буюу Хиймэл оюун ухаан хичээлийн лекц тавилаа. КТМС-ийнхэнд Хиймэл оюун ухаан хичээлийн лекцэн дээрээ Will Smith-ийн тоглосон I ROBOT киног шууд үзүүлж байсан гэсэн.

Хэрэгтэй хүмүүс нь татаад аваарай.

Татах (Татаж авах):  Artificial Intelligence буюу Хиймэл оюун ухаан хичээлийн лекц

Электрон ном #97: Ц.Сумъяа-Англи хэлний өгүүлбэр зүй

Татах (Татаж авах):      Ц.Сумъяа-Англи хэлний өгүүлбэр зүй

Электрон ном #96: Ө.Төмөрбаатар-Англи хэлний дүрэм

Англи хэлний дүрмийн анхан шатны ном

Татах (Татаж авах):     Ө.Төмөрбаатар-Англи хэлний дүрэм

Электрон ном #95: MS-Powerpoint 2007 анхан шатны хичээл

MS-Powerpoint 2007-г хэрхэн хэрэглэхийг зураг, текстээр тайлбарласан анхан шатны хичээлийг орууллаа.

Энэ хичээлийг Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас бэлтгэн гаргасан юм.

Татах (татаж авах):  MS-Powerpoint 2007 анхан шатны хичээл

Электрон ном #94: Adobe Photoshop 8 анхан шатны хичээл

Adobe Photoshop 8-г хэрхэн хэрэглэхийг зураг, текстээр тайлбарласан анхан шатны хичээлийг орууллаа.

Энэ хичээлийг Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас бэлтгэн гаргасан юм.

Татах (татаж авах):  Adobe Photoshop 8 анхан шатны хичээл

(Нийт: 345)