Дарга бүхнийг андахгүй (Шог өгүүллэг)

Полихрол Неонович аягатай сүүгээ хүд хүд залгилав. Ажилдаа яарах авч өөдөөс нь харж суусан авгай нь өчигдрийнхөө олз омгийг тайлагнана.

- Полико! Энэ кофтыг хар даа. Өчигдөр 12 цагт хүүхдээ сургуулиас авах гэж явахдаа сургууль руу харсан дэлгүүрээс авсан юм. Дэгжин байгаа биз дээ. Тийм үү.

Полихрол Неонович хачиртай талханд арай л хахчихсангүй.

- Тийм байна гэж гүвтнэв.

- Бас 12 цагт хүүгээ англи хэлний хичээлд хүргэж явтал Төв дэлгүүрт эмэгтэй хүний цүнх гараад аа. Би бас л авлаа, чи хар даа. Ванлий байгаа биз дээ гэхэд нь тортноос нэлээд үмхчихсэн байсан нөхөр нь

-   МГ гэв.

-   Би бас мартчихаж 4 цагт найз дээрээ очих гэж явтал дуурийн театрын өөдөөс харсан жижиг барааны дэлгүүрт чамин зангиа гараад аа. Би бас чамд авлаа

Зангианы эрээн мяраан өнгөнд түүний толгой эргэх шиг болж, амандаа томоо гэгч гөөхий үмхчихсэндээ болж бахархсан аялга гаргахчаа болоод ажилдаа явав.

Контортоо ороод ширээндээ суув уу үгүй юү нарийн бичгийн дарга эмэгтэй нь орж ирэв. Полихрол Неонович түүн рүү нүд цавчилгүй ширтсэнээ нэг юм санав бололтой "ийм кофт хаана үзлээ дээ. Аа аа...сая манай эхнэрийн барьж байдгийп ижил яах аргагүй мөн."

- Та чинь шинэ кофттой болоо шив дээ. Баяр хүргэе.

- Тийм. Танд аятайхан харагдаж байна уу?

- Аятайхан л хувцас байна. Харин ажлын цагаар дэлгүүр хэсч явдаг чинь базаахгүй байна.

- Би тэгдэггүй гэж биеэ өмөөрөхийг оролдов.

- Тэгдэггүй гэнээ! Өчигдөр 12 цагт сургууль руу харсан дэлгүүрээс та үүнийг аваа биз дээ хэмээн зандрав.

Нарийн бичгийн дарга нулимсаа мэлмэрүүлж, Полихрол Неонович боловсон хүчний эрхлэгчийг дуудан:

- Үүнийг хатуу донгод! гэснээ боловсон хүчний эрхлэгчийн мөрөн дахь цүнх рүү ширүүн харснаа түгдрэн

-   Хоёр хүнийг хатуу донгод, нарийи бичгийн даргыг бас чи өөрийгөө. Ажлын цагаар сэлгүүцсэний учир хэмээн зандрав.

-   Би хаашаа ч сэлгүүцээгүй шүү дээ.

-   Сэлгүүцээгүй гэнэ үү. Өчигдрийн 12 цагт санахгүй байна уу. Төв дэлгүүрт санахгүй байна уу? гээд ерөнхцй ня-бог дуудав.

-   Элиубар, ажил хийдүүлдэг хоёр нөхрийн цалинг хас! гэснээ иягтлан бодогчийн зүүсэн эрээн зангиаг харж

- Гурвууланг нь хатуу донгодлоо. Ажил хийдүүлж тэнэцгээнэ гэнээ. Би та нарыг хөдөлмөрийн сахилгад сургаад өгнө гэв.

-   Гурав дахь хүн нь хэн юм бэ! гэж нягтлан бодогч гайхан асуув.

- Чи байхгүй өөр хэн байдаг юм бэ? өчигдөр 4 цагт дуурийн хүрээлэн рүү харсан жижиг барааны дэлгүүрээс энэ зангиаг аваагүй юу гэв.

Ажлын цагаар хаашаа ч явах хэрэггүй. Баригдана. Дарга бүхнийг андахгүй гэсэн яриа тэр даруй байгууллага даяар амнаас ам дамжин яригдаваа.

Орчуулсан Б.ОЧИРХУЯГ

Сэтгэгдэлүүд:

1. Эмбий | 2009-10-05 09:25:46
хэ хэ
2. SSunday | 2009-10-05 09:32:23
Хэхэхэ
3. *САЙХАН САНАА* | 2009-10-06 09:50:14
хэхэхэ.. эхнэр бол аягүй сайн мэдээлэл өгсөн байна ш дээ.. хэхэхэ
4. Өвлийн өвөө anjigai | 2009-10-06 10:32:06
Гоё гоё

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.