2009-10-16 15:33:11
Хүн төрөлхтөн хөөрхий муусайн гахайнуудыг хэт их иддэг болохоор гахайнууд "гахайн ханиад"-аараа өшөөгөө авч байх шиг байна даа. :-(
"Гахайн ханиад" буюу томуугийн A(H1N1) халдвараас хамгаалах бяцхан зөвлөмж хүргэе.

2009 оны 4 сард Томуугийн А(H1N1) вирусээр сэдээгдсэн хүний халдвар анх удаа Мексикт бүртгэгдсэн байна. Түүнээс хойш богино хугацаанд олон орон уг халдварт өртөөд байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ томуугийн цар тахал 5-р шатанд шилжлээ гэж үзсэн байна.
Томуугийн А(H1N1) халдвараар өвдөх эрсдэлтэй хүмүүс
- 65 ба түүнээс дээш настай хүмүүс
- Бага насны, ялангуяа 5 хүртэлх насны хүүхэд
- Архаг хууч өвчтэй хүмүүс
- Дархлаа дарангуйлах эм байнга хэрэглэдэг хүмүүс
- Удаан хугацаагаар хэвтэрт байгаа хүмүүс
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Удаан хугацаагаар Аспирин хэрэглэж байгаа 20 доош насныхан
Томуугийн А(H1N1) халдварын шинж тэмдэг
- Нууц хугацаа 1-4 хоног, дунджаар 2 хоног
- 38 хэм болон түүнээс дээш халуурах, халуурахгүй ч гэсэн бие жихүүцэж эвгүйрхэх
- Нусгайрах, хамраас шингэн нус гарах, хамар битүүрч тагжрах, нармай өвдөх
- Хахаж цацах мэт ханиах,
- Хоолой торж өвдөх, толгой өвдөх, амьсгаадах, бие суларч ядрах
- Хэрэв танд дотор муухайрах, бөөлжис цутгах, суулгах зэрэг шинжүүд нэмэлтээр гарч ирвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу
5 хүртэлх насны хүүхдэд:
- 38 хэм болон түүнээс дээш халуурах
- Нүд нь устах, нуухтах, хамраас шингэн нус гарах, хамар нь битүүрэх
- Хахаж цацаж ханиалгах
- Амьсгаадах
- Хэрэв таны хүүхдэд дээрх шинжүүдээс гадна олон тоотой хуцуулан ханиалгах, амьсгал давчдах, цээж хонхолзох, ууж эсвэл хөхөө хөхөж чадахгүй болох, огиулж бөөлжих, татах, идэвхи нь суларч унтаарах шинжүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу
Та гэртээ
Эмч эмнэлгийн мэргэжилтнээс зөвлөгөө авч, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд:
- Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах зорилгоор Парацетамол (500)-ийг 0-3 насны хүүхдэд 1/4р, 3-с дээш насны хүүхдэд 1/2-р өгч болно. Аспирин болон Упсарин-Упсаг бага насны хүүхдэд өгч болохгүй. Том хүн Парацетамолыг 1 таблеткаар халуун бууртал 6 цагийн зайтай ууж болно.
- Сайн амарч унтах (хоногт 7-8 цаг)
- Тамхи татах, гэр орондоо тамхи татахгүй байх
- Хүүхдийн хамар битүүрч байгаа бол хамарт буцалсан ус, нэрсэн усыг дусааж, хөвөн бөмбөлөгөөр цэвэрлэх
- Шингэн зүйл сайн уух (аарц, аньсны шүүс, нохойн хошууны цай, чацарганы ханд....)
- Хоолойг зайлах (тамедины шингэрүүлсэн уусмал, царвангийн ханд)
Та урьдчилан сэргийлэхдээ
- Олон нийтийн газар явахдаа амны хаалт хэрэглэх
- Гараа тогтмол зөв угаах (урдаас хойш чиглэлтэй, алга, хумс, гарын салаа, гарын ар тал, бугуй гэсэн дарааллаар 2-3 удаа савандаж, 1-2 минут урсгал усаар угаана)
- Тамхи татахгүй байх
- Дулаан хувцаслах



Сэтгэгдэлүүд:
сармис, адууны мах идүүлж, чацаргана уулгажийгаад маск зүүхээр ч лайтай үнэртэнэ дээ
Сэтгэгдэл үлдээх: