The Weather Man - Шинэ бичлэгүүд http://weatherman.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Fri, 20 Nov 2009 12:54:40 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Asus хамгийн найдвартай зөөврийн компьютер]]> http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=306409

Asus корпорацид үйлдвэрлэсэн зөөврийн компьюте­рууд хамгийн  найдвартай нь болохыг мэргэжилтнүүд мэдэгдлээ. Дунджаар гурван жилд эл брэндийн нөүтбүкийн 15.6 хувь нь эвдэрдэг тухай Computer World мэдээлжээ.

Компьютер үйлдвэрлэгч есөн компанийн 30000 нөүтбүкт хэр найдвартай болохыг нь тогтоохоор сүүлийн жилүүдэд судалгаа хийсэн Square Trade компанийн дүгнэлтээс дээрх хэвлэлд иш татсан байна.

Эзэлсэн байруудыг харъя:

1-р байр: ASUS notebook (15.6% нь эвдэрдэг)

2-р байр: Toshiba notebook (15.7% нь эвдэрдэг)

3-р байр: Sony notebook (16.8% нь эвдэрдэг)

4-р байр: Apple notebook (17.4% нь эвдэрдэг)

5-р байр: Dell notebook (18.3% нь эвдэрдэг)

6-р байр: Lenovo notebook (21.5% нь эвдэрдэг)

7-р байр: Acer notebook (23.3% нь эвдэрдэг)

8-р байр: Gateway notebook (23.5% нь эвдэрдэг)

9-р байр: HP notebook (25.6% нь эвдэрдэг)

]]>
Fri, 20 Nov 2009 12:54:40 +0800 http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=306409
<![CDATA[Моханик хамтлагийн нэрний учрыг мэдэх үү?]]> http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=305143

Сүүлийн үед гарч ирж байгаа Моханик нэртэй хамтлагийн нэрний учрыг та бүхэн мэдэх үү?

Би хамтлагийн гишүүнээс нь нэрнийх нь учрыг асуухад тэр "........................" хариулсан юм. /Тэр гишүүн нь энэ нэрийг санаачилсан байх гэж би бодож байна/

Бэлэн хариулт хэлж байснаас та бүхэн өөрсдийнхөө хувилбаруудыг бичиж үлдээвэл илүү сонирхолтой байх. Тэр гишүүний хариултыг би 3 хоноод бичье.

]]>
Thu, 19 Nov 2009 10:39:24 +0800 http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=305143
<![CDATA[Microsoft Office Excel 2007-гийн командуудыг 2003-тай нь харьцуулсан тусламж]]> http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=304271

Microsoft Office 2010 гарч байхад зарим хүмүүс 2003-аа ашигласан хэвээрээ л байгаа. 2007 ашиглах гэхээр эхэндээ ойлгомжгүй, функцүүдээ олохгүй байдаг даа. Тийм хэрэглэгчдэд зориулсан Excel 2007 дээр 2003-ын функцүүд хаана байгааг нь тодорхой заасан тусламж хүргэж байна. Ядаж 2007-гоо ашиглацгаая.

 

Download:        Microsoft Office Excel 2007-гийн командуудыг 2003-тай нь харьцуулсан тусламж

]]>
Wed, 18 Nov 2009 11:26:25 +0800 http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=304271
<![CDATA[Би компаниа Aлим гэж нэрлэлээ. Хэрвээ чи таван цагийн дотор өөр шилдэг санаа хэлэхгvй бол шvv дээ!]]> http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=304186

Adidas - энэ пvvсийг vндэслэгчдийн нэг Ади Даслерын нэрнээс авсан санаа

Adobe - Компанийг vндэслэгч гэх Жон Ворнокийн гэрийн дэргэдvvр урсдаг байсан Adobe Creek хэмэн голын нэр

Apache - эхэндээ компанийн vйл ажиллагаа программанд зориулсан хайрцаг vйлдвэрлэдэг байхдаа нэрээ A PAtCHy хэмээдэг байсан бөгөөд сvvлд vvнийгээ Apache хэмээн өөрчилжээ. Индианчуудын ийм нэртэй омог ч байсан

Apple - уг фирмийн vvсгэн байгуулагч Стив Жобсын дуртай жимс нь алим /apple/. Тэрээр шинэ бизнесээ эхэлчихээд гурван сар болж байхдаа тvvндээ чухам ямар нэр өгөхөө бодож олоогvй байжээ. Тэгээд хамтрагч руугаа утасдаад "-Би компаниа Apple гэж нэрлэлээ. Хэрвээ чи таван цагийн дотор өөр шилдэг санаа хэлэхгvй бол шvv дээ" гэсэн байна. Ингээд америкт худалддаг нэгэн алимны сортоор нэрлэсэн Apple Macintosh хэмээн пvvс бий болжээ

Canon - энэ нь буддын энэрэнгvйн бурхан Kwanon гэх нэрнээс авсан санаа гэнэ. Гэхдээ бурханы шашинтай харшлах, тvvнийг нэрийг ашигласан гэх асуудалд орохгvйн тулд Canon болгон жаахан өөрчилжээ

Casio - компанийг vндэслэгч нь Касио Тадао юм

Cisco - San Francisco-г богиносгосон байдал

Daewoo - vvсгэн байгуулагч нь болох Ким Ву чонг өөрийн компаниа маш зоригтойгоор "Агуу ертөнц" хэмээн нэрлэжээ. Уг солонгос vгийг орчуулбал ийм утгатай юм

Fuji - Японы хамгийн өндөр уулыг Фужи гэнэ

Hitachi - японоор "vvр цайх"

Honda - компанийг vндэслэгч Soichiro Honda Honeywell-ийн дурсгалд зориулжээ

HP /Hewlett-Packard/ - Билл Хьювлетт болон Дэйв Паккард хоёр зоос шидээд компанидаа өөрсдийн эхний нэрийг өгөх эсэхээ шоджээ...

Hyundai - солонгосоор "одоо цаг"

IBM - International Business Machines

Intel - Боб Нойс, Гродон Мур хоёр уг нь компаниа "Moore Noyce хэмээн нэрлэх гэж байжээ. Гэтэл тухайн vед яг ийм нэртэй зочид буудлын сvлжээ байсан аж. Тэгээд тэд Integrated Electronics-оос Intel-ийг гарган авжээ.


Kawasaki - мотоциклийг анх зохион бvтээгч нь Shozo Kawasaki

Kodak - К vсэг нь уг компанийг vндэслэгч Жорж Истмений хамгийн дуртай vсэг аж. Тэрээр ийм vсгээр эхэлж бас төгсдөг vг бvтээхийг ихэд хvсдэг байж. Тэгээд дэлхийн ихэнх орны хэлэнд адилхан бичиг, дуудаг К vсгийн оролцуулсан олон vг бvтээж vзээд тэдгээрээс Kodak гэдгийг сонгосон гэдэг. Ингээд удалгvй энэ нэрээр фотокамер vйлдвэрлэх санаа төржээ

Konica - энэ нэр нь цагтаа Konishiroku Kogaku гэдгээрээ алдартай байжээ.

LG - солонгосын Lucky, Goldstar-ын эхний vсэг

Microsoft - MICROcomputer SOFTware. Эхэндээ vvнийг товчлон Micro-Soft гэж байгаад сvvлд зураасыг нь авч хаясан байна

Mitsubishi - 1870 онд компанийг vндэслэгч Ятаро Ивасаки энэ vгийг бодож олжээ. Японоор mitsu-гурав /тоо/ харин hishi нь ромб гэсэн утгатай. Гэхдээ дундаж орсон в vсэг нь алдаа биш гэнэ. Япончууд vгийн дунд орсон н vсгийг в-гээр дуудах нь байдаг аж. /ганбаяр-гамбаяр гэдэг шиг/

Motorola - vндэслэгч нь болох Поль Гелвин анхны машинд зориулсан радио зохион бvтээж байхдаа компанидаа ийм нэр өгөөд байжээ. Харин ихэнх аудио бvтээгдэхvvн vйлдвэрлэгчдийн нэр ola-гаар дуусдаг уламжлалыг тэр дагажээ

NEC - Nippon Elevtronic Company

Nokia - Финляндын Нокиа хэмээх нэгэн жижиг хотод модон болон резинэн vйлдвэрлэлийн нэгэн компани ахн байгуулагдахдаа хотынхоо нэрийг өөртөө өгчээ

Sanyo - хятадаар "гурван далай"

Siemens - 1847 онд энэ компанийг Вернер фон Сименс анх байгуулжээ

Sony - латин хэлний "sonus" гэдэг нь англи хэлний "sonny" гэсэнтэй утга нэг. Бага балчир хvvхдийг ингэж өхөөрдөн дууддаг

Toyota - vндэслэгч нь Sakichi Toyoda.

Xerox - зохион бvтээгч нь өөрийн хувилах төхөөрөмжийг жинхэнэ эх хувиас нь ялгарахгvй "хуурай" мэт /өнгө уусалт, сарнилт байхгvй/ байхыг эрхэмлэдэг байжээ. "Xer" нь грекээр хуурай гэсэн vг

Yahoo - Жонатан Свифтийн "Гулливерийн аялал" зохиолоос авсан санаа. Уг бvтээлд аварга биетнийг ингэж нэрлэн хашгиралддаг. Vндэслэгч нь болох Жер Янг, Дэвид Фило нар ч өөрсдийгөө yahoomen хэмээн төсөөлдөг. Тэгвэл өнөөдөр энэ нэр Yet Another Hierarchical Officious Oracle гэсэн урт vгний товчлол болжээ

Phillips - эцэг хvv Филлипс /Фридрих ба Жерар/ чийдэнгийн гэрэл vйлдвэрлэж эхлэхдээ 1891 онд Эйндховенд энэ нэрийг бий болгожээ.

Samsung - солонгосоор "гурван од"

TDK - Tokyo Denkikagaku Kogyo K.K

 

]]>
Wed, 18 Nov 2009 08:51:45 +0800 http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=304186
<![CDATA[Эрчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин олон аянганд өртдөг...]]> http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=302670

Эрэгтэй эмэгтэй хүний давуу болон сул чанарууд...

1. Эм хүн эрчүүдээс нэг цаг илүү унтах шаардлагатай.
2. Охид хөвгүүдээс дунджаар хагас жилийн өмнө хэлд ордог.
3. Эмэгтэйчүүд эрчүүдээс 2 дахин цөөн осол аваар гаргадаг.
4. Эм хүний биед 5-6 дахин их алт байдаг.
5. Эрчүүд хоёр дахин олон араар тавьдаг.
6. Солгой эрчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин олон байдаг, түүнчлэн ээрүү эрчүүд 4 дахин олон, дальтоник эрчүүд 80 дахин олон байдаг гэнэ.
7. Эрчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин олон аянганд өртдөг.
8. 10 хоригдлын 9 нь эрэгтэй
9. Эрчүүд эмэгтэйчүүдээс дунджаар 1,4 дахин их цалин авдаг.
10. 80 наснаас хойш эрчүүдийн 63 хувь нь сексээс таашаал авсаар байдаг бол харин эмэгтэйчүүдийн ердөө 30 нь.

Эрчүүд
1. Эрчүүд ярианы явцад эмэгтэйчүүдээс З дахин цөөн асуулт тавьдаг. Яриандаа голдуу үйл үг хэрэглэдэг.
2. Эр хүний хийсвэр сэтгэлгээ буюу тархины баруун тал бөмбөлөг илүү хөгжсөн байдаг.

3. Эрчүүд эмэгтэйчүүдтэй л адил худлаа хэлдэг, гэхдээ худлаа ярьж байхдаа их ууртай,догшин болдог.
4. Эрчүүд 2 дахин олон галзуурдаг.
5. Эрчүүд гоо сайхан эмийг хараад дур нь илүү их өдөөгддөг.
6. 12 агуу математикчин эрд нэг эмэгтэй математикчин ногддог.
7. Эрчүүд харанхуйд муу хардаг. Тэдний үнэрлэх ба сонсох чадвар илүү сул
8. Эрчүүдээс илүү их үнэр ялгардаг.
9. Ихэнх эрчүүдийн бэлгэ эрхтэн яльгүй зүүн тийш хазайсан байдаг.
10. Эр хүний биед 10 хувь илүү ус агуулагддаг.
11. Эр хүний булчингийн жин 20 хувиар илүү.

Эмэгтэйчүүд
1. Эмэгтэйчүүд ярианы үед тэмдэг нэрийг эрчүүдээс 4 дахин олон хэрэглэдэг.
2. Эм хүнийг эрчүүдийн үг яриа илүү их өдөөдөг.
3. 20 эмэгтэй тутмын нэг нь сарьсан багваахайн хашгирахыг сонсч чаддаг.
4. Эмэгтэйчүүдийн хөгжмийн сонсгол илүү хөгжсөн байдаг, хөгжмийн авьяастай 6 эмэгтэйд нэг эрэгтэй ногддог.
5. Эм хүний тархины тал бөмбөлгүүд адилхан хөгжилтэй. Түүнээс гадна сэтгэл хөдлөлийг хариуцсан хэсэг илүү хөгжсөн байдаг.
6. Эм хүний биед 15 хувь илүү өөх байдаг.
7. Эм хүн худлаа ярихдаа инээмсэглэж хүүхэд шиг дуугардаг.
8. Эм хүний арьсанд мэдрэлийн төгсгөлүүд 10 хувь илүү байдаг.
9. Ихэнх эмэгтэйчүүдийн зүүн хөх баруунаас арай том.
10. Эмэгтэйчүүд архи согтууруулах ундаанд 2 дахин илүү мэдрэмтгий байдаг.
11. Эм хүн тохойны үе 6 хэмээр илүү нугалж чаддаг.

 

]]>
Mon, 16 Nov 2009 13:26:31 +0800 http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=302670
<![CDATA[Шилдгээс шилдэг, хурднаас хурдан, дүлийгээс дүлий...!]]> http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=302496 Өнгөрсөн 5 дахь өдөр интернэтгүй өнжлөө. ISP болох Ситинэт уруу залгаж учрыг нь асуух гэсэн боловч утсаа хөндий тавичихаад огт авсангүй. Бусад ISP-уудаасаа арай дээр ч гэсэн олон хэрэглэгчтэй болсон гэдэгтээ бардаад үйлчлүүлэгчдээ арай л дорд үзээд байна уу даа. Ситинэтээс болж тасраагүй Райлкомын сүлжээ доголдсон болохыг орой болсон хойно л мэдэв. Үйлчилгээний утсаа аваад ийм шалтгаанаар болж тасалдаж байна, уучлаарай гэвэл бид бас ойлгоно ш дээ. Утсаа авч чаддаггүй юм бол автомат хариулагч дээрээ учир шалтгаанаа хэлээд үлдээчихэж бас болмоор юм аа.

]]>
Mon, 16 Nov 2009 09:38:44 +0800 http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=302496
<![CDATA[Электрон ном #106: Математикийн (эдийн засаг, физик, мэдээлэл зүй) нэр томъёоны Англи-Монгол толь]]> http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=300198

Download:  Математикийн (эдийн засаг, физик, мэдээлэл зүй) нэр томъёоны Англи-Монгол толь

]]>
Fri, 13 Nov 2009 09:27:58 +0800 http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=300198
<![CDATA[Электрон ном #105: Стивен Кинг-Үхлийн аялал (тууж)]]> http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=290750

Дэлхий даяар алдартай "Үхлийн аялал" тэмцээн эхэллээ. 100 залуу гараанаас хөдөллөө. Тэд зогсох амрах эрхгүй, тэгвэл цувааг дагалдан яваа цэргүүд буудаад алчихна. Энэ залуусын зөвхөн ганц нь ялах ёстой. Үлдсэн 99 нь тэмцээний замд амь алдана. Хүн амьдрахын тулд зогсохгүй, суухгүй, хэвтэхгүй хэр хол явж чадах вэ? 100 километр үү? 200... 300 юу? Хэн энэ залуусаас ганцаар амьд үлдэх вэ? Үхлийн аялалд үхэхгүйн тулд хөлийн улны яс цухуйж, шөрмөс тасарч, цус асгарч байсан ч тэд явсаар, явж чадахгүй нь мөлхсөөр...

 

Тэргүүн дэвтэр

1-р бүлэг


Өглөө эрт цэргийн хамгаалалттай авто зогсоол дээр тун удаан гүйж, эцэж ядарсан бяцхан нохойтой адил харагдах хуучин цэнхэр "форд" ирж зогслоо. Хамгаалалтын албаны цэрэг, уйдаж гүйцсэн залуу эр ирсэн хүмүүсээс биеийн байцаалт шаардав. Арын суудлаас залуу хүү цэнхэр хуванцар карт гарган эхдээ дамжуулахад тэр байцаалтыг цэрэгт өглөө. Харуул хөдөөгийн эль хуль газар байраа олоогүй мэт хачин этгээд харагдах компьютерт картыг хийхэд хормын дараа дэлгэцэн дээр ирсэн залуугийн биеийн байцаалтын бичгүүд тодров.
Гаррати Реймонд Дэйвис

Шоссэ 1. Паунал хот. Мэн муж.

Андроскоггин тойрог.

Үнэмлэх № 49 801 89

Хамгаалагч товчлуурыг дарахад дэлгэц дахин өнгөгүйхоосон боллоо. Тэр машинаа зогсоолд аваачиж тавь хэмээн дохив.

-Тэд нар үнэмлэхийг чинь буцааж өгөхгүй юм уу? -гэж хатагтай Гаррати асуулаа.

-Тэд нар чинь...

-Үгүй, тэд үнэмлэхийг хурааж авдаг юм, -гэж Гаррати тэвчээртэй нь аргагүй тайлбарлав.

-Энэ чинь надад ерөөсөө таалагдахгүй байна. Ерөөсөө... -гэж хатагтай Гаррати машинаа хоосон зайд тавингаа үглэв. Тэр хүүтэйгээ замд гарсан шөнийн 2 цагаас эхлэн яг ингэж үглэсээр яваа юм. Үглэх ч гэж, уйлах нь холгүй юм болж байлаа.

-Тайван бай л даа, ээж, гэж Гаррати сөөнгөтөн хэлэв. Тэр эргэн тойрноо харж, биеэ барьж, тайвшрах ёстой, бас хүлээх гэдэг чинь үргэлж айдас хүйтсээр дүүрэн байдаг. Ээж нь машинаа унтрааж амжаагүй байхад тэр ухасхийн гарлаа. Өндөр, туранхай, булчинлаг Гаррати наранд гандсан эрээн цэрэг хүрэм, жинс, аяны гутал өмсчээ.

Хавар. Өглөөний хүйтэн агаар. Найман цаг.

Ээж нь бас өндөр, гэхдээ маш туранхай. Тэр айж, сандарч бас бухимджээ. Царай нь хүнд өвчин туссан мэт харагдана. Ган төмөр шиг өнгөтэй үс нь эмх замбараагүй сэгсийжээ. Тэр дөнгөж саяхан гэнэт турчихсан мэт хувцас нь хэлхийн унжина...

Татаж авах:   Стивен Кинг-Үхлийн аялал (тууж)

 

]]>
Wed, 04 Nov 2009 16:04:58 +0800 http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=290750
<![CDATA[Залуу эцэг эхчүүдэд анхааруулга: Эм буруу хэрэглэвэл хор болно.]]> http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=284508 Ийм нэг анхаарууштай мэдээ сонин дээр гарсан байна. Анхаарцгаая.

]]>
Thu, 29 Oct 2009 11:59:06 +0800 http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=284508
<![CDATA[Энэ бас хөөрхөн самрагчингууд шүү тээ...]]> http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=277213

]]>
Fri, 16 Oct 2009 16:39:21 +0800 http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=277213